Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсаа танхагласны үнэ цэн буурав уу

УИХ 11 дүгээр сарын 26 гэдэг өдрийг баяр амралтын өдрөөс хасчихаж. Энэ өдөр уг нь Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулан анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр.
Өмнөх нийгмийн үед монголчууд энэ өдрийг ор тас мартан долдугаар сарын 11-нийг л Үндэсний баяр, наадам хэмээн тэмдэглэдэг байлаа. Харийн гүрнүүд болохоор улс гүрнээ дэлхий дахинаа зарлан тунхагласан өдрөө “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн тэмдэглэдэг байсныг гадаадад суралцаж байсан оюутнууд жинхэнэ ёсоор нь мэдэрдэг байсан.

Яагаад 11 дүгээр сарын 26-ныг тэмдэглэж ирсэн бэ. 1921 онд харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын засгийн газраа байгуулсан ч Богд хаантай байгуулсан Тангаргийн гэрээг эс тооцвол төрийн байгууллын талаар тулгуур хуульгүй байсан гэж болно. Хамгийн гол нь шинэ нийгмийг байгуулахаар тунхагласан атлаа дэлхий нийтийн жишиг гол үзүүлэлт болох төр иргэний харилцаа, иргэний эрхийн талаар үндсэн хууль баримт бичиггүй байлаа.
Ийм болохоор 1924 онд хуралдсан Улсын их хурлаар анхдугаар Үндсэн хуулийг баталсан нь Монгол улсыг дэлхий дахинаа зарлан тунхагласан түүхэн үйл явдал байсан юм.

Нөгөө нэг зүйл бол Үндсэн хуулиар монгол улсын нэрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн нэрийдэж нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэсэн. Хэдийгээр хүний эрхийг зөрчсөн, урьд ван гүн явсан хүмүүсийн сонгох сонгогдох эрхийг хассан зэрэг заалтууд орсон ч гэсэн Үндсэн хуулиар иргэний эрхийг хуульчлан баталгаажуулсан нь хамгийн том ололт байсан.
Улсын баяр, наадам бол ардын журамт цэрэг нийслэл Хүрээнд орж ирсэн өдөр ч юм уу, эсвэл Ардын Засаг цэргийн наадам хийсэн өдөр ч юм уу, ёстой бүү мэд.
Монгол Улсын 14 дүгээр оны 10 дугаар сарын 30 бөгөөд аргын тооллын 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан байдаг.

Гэтэл 11 дүгээр сарын 26 бол Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой өдөр.
Үүнээс хойш 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, 1992 оны анхны ардчилсан Үндсэн хууль ч энэ л хуулиас эхтэй.

Гэтэл энэ өдрийг баяр амралтын өдрөөс хассан нь тусгаар тогтносон улс орныхоо түүхийг бүрхэгдүүлж байгаа хэрэг баймаар. Энэ түүхэн өдрийг баяр амралтын өдөр байхад чухамдаа эзэн Чингисийн төрсөн өдөр ойрхон таарсан нь л гай болсон хэрэг. Яахав хэн хүнгүй Чингис хаан хэмээн цээжээ дэлддэг болсон энэ үед Монгол Улсыг байгуулсан эзэн хаанаа дээдлэлгүй яахав. Гэхдээ л хууль цаазат төр улсаа зарлан тунхагласан өдрийг матагнуулоан хойш тавьж болмооргүй мэт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан