Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Саркози тэрбумтнаас авлига авсан хэргээр шүүхэд очно


Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози энэ долоо хоногт шүүхийн өмнө үнэнээ өчих хэрэгтэй болжээ. Түүнийг “L’Oreal” компани эзэн тэрбумтан Лилиан Бетенкуртээс их хэмжээний мөнгө авч, сонгуулийн сурталчилгаандаа ашигласан хэргээр шалгаж байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлэг, мөн Н.Саркозигийн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр тэрээр тэрбумтан хатагтайгаас дугтуй дүүрэн мөнгө авсан гэнэ. Тиймээс экс Ерөнхийлөгч тэр мөнгийг юунд зарцуулсан бэ гэдгээ шүүхийн өмнө өгүүлэх ёстой болж байна. Н.Саркозигийн хувьд мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнийг хувийн журмаар авсан гэж тайлбарлаж байгаа юм. Харин хууль хяналтынхан үүнийг “L’Oreal”-ын эзний татвараас зайлсхийсэн хэргээ даруулах гэж өгсөн авлига хэмээн үзэж байгаа аж.  
Тэрбумтан Лилиан Бетенкуртийн гэр бүлд ажилладаг байсан гэрчүүдийн мэдүүлгээр бол Н.Саркози хоёр ч удаа 400 мянган евро хүлээн авсан гэнэ.  Энэ хэргийг шалгах явцад хууль хяналтынхан Н.Сарки, Карла Бруни нарын гэрт нэгжлэг хийсэн юм.
Францын хууль ёсоор хувь хүмүүс улс төрийн намд жилдээ 7500 еврогоос дээш хандив өгөхийг хориглодог бол улс төрийн кампанит ажлын үеэр  4600 еврогоос дээш хандив өгч болохгүй гэж заажээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан