Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрдөө он удаан жил үр бүтээлтэй ажилласан иргэд энгэрээ мялаалаа

Б.Мягмар

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан салбартаа он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахмадуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өчигдөр Алтан гадас болон Хөдөлмөрийн гавьяаны улаан туг одон, Хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагналаа. НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн баярын мэнд хүргэе. Өнөөдрийн энэ шагнал та бүхний төрдөө он удаан жил үр бүтээлтэй ажилласныг өндрөөр үнэлж урамшуулж буй хэрэг. Мөн та бүхний ар тал хамт олныг ч үнэлж байгаа хэрэг. Цаашдаа салбартаа үр бүтээлтэй олон ажил хийгээрэй хэмээн ерөөе” гэв. Дээрхи шагналыг гурван хэсэг хуваан гардуулсан бөгөөд эхний ээлжинд 40 гаруй хүнийг шагнасан юм.
Энэ үеэр шагнал хүртсэн зарим иргэнтэй уулзлаа.


Д.Гантөмөр: Энэ хамт олны минь шагнал

/“Талх чихэр” ХХК-ийн Бялуу, нарийн боовны үйлдвэрийн дарга/
-Юуны өмнө  Алтан гадас одонгоор шагнуулсанд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ шагнал зөвхөн минийх биш “Талх чихэр” ХХК-ийн нийт ажилчдын үр бүтээлийг төрийн зүгээс үнэлсэн хэрэг гэж бодож байна. Би худалдааны салбарт 29 дэх жилдээ ажиллаж байна. Мөн намайг өдий зэрэгт хүргэсэн ээж, аав, ханьдаа баярлалаа. Дэлхийн бахархал болсон Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн баярын мэндийг Монголын ард түмэндээ дэвшүүлье.
 -Танай компани Монголын хүнсний салбарт ямар шинэлэг технологи нэвтрүүлээд байна вэ?
-Монголд анх удаа Европын стандартыг хангасан нарийн боовны автомат урсгал шугамыг нэвтрүүлсэн. Ингэснээр манай үйлдвэрийн хүчин чадал 10 дахин нэмэгдсэн. Хэрэглэгчдээ баталгаат хүнсээр хангахаар манай хамт олон ажиллаж байна. 

Д.Эрдэнэчимэг: Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай

/ Монгол хэл , уран зохиолын багш, СТА Т.Дэлгэрмөрөнгийн ээж/
-Салбартаа тэргүүлэгч болж, төрийнхөө шагналыг хүртсэнд баяр хүргэе?
-Салбартаа олон жил ажилласныг минь төрийн зүгээс үнэлсэнд үнэхээр баяртай байна. Би  боловсролын салбарт 30 гаруй жил ажиллажээ. Багш хүний гол бахархал шавь нар нь байдаг. Тиймээс хэдэн шавиа төрийн их үйл хэрэгт хүчин зүтгэж байгааг харж суух нь миний бахархал байна даа.
-Залуучууддаа хандан сургаал хайрлахгүй юу?
-Эрдмийг шамдан суралцаж, улс эх орондоо ихийг бүтээгээрэй л гэж захья даа. Ингээд Монголын минь төр нь төвшин түмэн олон амгалан байх болтугай.

0 Сэтгэгдэл
Байгууллагын дарга тушаал гаргаад одон медиалиар шагнаж болох болцийм байна л даа
ШАГНАЛ НЬ ХУРТЭЛ ШОУ ЯАМ ГЭХ МЭТЭД АЖИЛЛАДАГ БОЛ 7-8 жил ажиллаад АЛТАН ГАДАС
Хамгийн их уншсан