Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн сайхан хувцасладаг оддын тоонд зургаан настай Сури Круз багтав

"The Help" киноны од Эмма Стоун

InStyle сэтгүүл хамгийн сайхан хувцасладаг оддыг нэрлэлээ. Энэ удаагийн жагсаалтыг Холливудын жүжигчин Эмма Стоун тэргүүлж, жүжигчин Диана Кругер хоёрдугаарт бичигджээ. Харин гуравдугаарт “Twilight” киноны од Кристен Стюарт орсон бол дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм, Британийн гүнгийн авхай Кейт Миддлтон нар удаалжээ. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн жагсаалтын эхний 10-т зургаахан настай Сури Круз багтсан нь олныг гайхашруулж байна. Том Круз, Кэти Холмес нарын охин Сури энэ намар сургуульд орсон бяцхан охин ч гэлээ ганган дэгжин хувцасладагаараа нэртэй. 


Жагсаалтын эхний 10-т багтсан оддыг жагсаавал:

1.      Эмма Стоун

2.      Диана Кругер

3.      Кристен Стюарт

4.      Алекса Чун

5.      Кейт Босворт

6.      Виктория Бекхэм

7.      Кейт Миддлтон

8.      Кейт Мосс

9.      Сури Круз

10.  Флоренц Уэльш


Д     Диана Кругер



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан