Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Герман еврейчүүдэд өгөх нөхөн төлбөрөө нэмлээ

Германы Засгийн газар аймаглан устгах бодлогын улмаас хохирогсдод олгодог нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ гэж тус улсын Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдлээ. Энэ шийдвэрийг аймаглан устгах аллагад өртөлгүй амьд үлдсэн еврейчүүдэд нөхөн төлбөр олгох тухай Герман, Израилийн хооронд хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан юм байна. Шинэ хэлэлцээрээр  хэлмэгдүүлэлтийн золиос болсон Дорнод Европын иргэдийн авдаг тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Анхны хэлэлцээр байгуулсан 1952 оноос хойш Герман улс нацистуудын үйлдсэн гэмт хэргийн золиос болж, хорих лагериудад хоригдож байсан хүмүүст 89 тэрбум долларын нөхөн төлбөр олгоод байгаа юм. Ассошиэйтэд пресс агентлагийн мэдээлж байгаагаар нацист Германы үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 500 орчим мянган еврей иргэн амьд байгаагийн бараг тал хувь нь ядуу амьдардаг юм байна. Шинээр олгох нөхөн төлбөрийг 80 мянган хүн авах боломжтой болох юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан