Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.БУРМАА: БЭРИЙНХЭЭ ГОО САЙХНЫ САЛОНООР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ


УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаатай улс төргүй энгийн сэдвээр ярилцлаа.

-УИХ-ын чуулганыг түр завсарлуулчихаад байна. Та ямар ажилд анхаарлаа хандуулж байна даа?
-Байнгын хорооныхоо ажлыг төвлөрч хийж байна. Энэ ажилтай уялдуулаад дүрэм журам боловсруулахаас эхлүүлээд хөдөө орон нутагт ажиллах хуваарьтай байгаа. Иргэдэд хууль сурталчлах зорилгоор зарим аймагт ажиллах юм.

-Өмнө нь парламентыг гаднаас нь харж, дуу хоолойгоо хүргэдэг байсан. Одоо дотор нь ороод ажиллахаар ямар санагдаж байна вэ?
-Цаг наргүй, маш их ачаалалтай ажилладаг юм байна. Нөгөөтэйгүүр олон ажлыг нэг зэрэг хийж амжуулах шаардлагатай байдгийг ойлгосон. Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн ажлын хэсгээр ахлагчаар ажилласан. Үүний дараа УИХ-ын сонгуулийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн төсөлд хамтарч ажиллаад байна. Мөн эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч цэцэрлэгийн хүүхдийн  хоолны мөнгийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажил хийлээ.

-Эмэгтэй гишүүдтэйгээ уулзаж буу халах цаг зав  гарч байна уу. Зарим зүйл дээр асуух зөвлөх зүйл гарна биз?
-Энэ их ажлынхаа хажуугаар амжуулахыг л боддог юм. Чуулганы танхимд бид хэд ойролцоо суудаг болохоор мэдээлэл солилцож амждаг шүү. 

-Таныг электроникийн инженер мэргэжилтэй гэж сонссон. Эмэгтэй хүнд ахадсан мэргэжил юм шиг санагддаг. Мэргэжлээ сонгоход тань хэн нэгэн нөлөөлсөн үү. Эсвэл...?
-Намайг дунд сургууль төгсч байх үед их, дээд сургуулиудын хуваарийг хүүхдүүдийг сурлагаар нь жагсаагаад өгдөг байлаа. Би математикийн хичээлдээ сайн хүүхэд байсан л даа. Тооны сонгоны ангид явдаг учраас олимпиадад байнга оролцоно. Тэгээд математикийн хичээлд арай ойр гэдэг үүднээс электроникийн инженер, тооцон бодох машины ангийн хуваарь авч Болгар  руу сургуульд явсан юм.

-Сургуулиа төгсч ирээд ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-1982 онд Болгарын Софи хотын Техникийн их сургууль төгсч ирээд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад 1988 оноос “Монел” фирмд зохион бүтээгч инженерээр ажилласан. 1992 оноос “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллаж байгаад 1997 онд “Сонгогчдын боловсрол” төвийг байгуулсан юм. 1989 оноос улс төрд орж, АН-ыг анх үүсэн байгуулагдаж байхад нь гар бие оролцож байлаа.

-Зохион бүтээгч инженер гэхээр юу хийдэг юм бэ?
-Электроникийн бүхий л төрлийн багаж хийдэг байсан юм. Энэ бүхнийг мэргэжилтнүүдтэйгээ хамтарч хийж байлаа.
 
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхээс тавуулаа. Хоёр дахь нь би. Аав, ээж хоёр маань Дорнод аймгийн Баян-Уул сумынх. Нутагтаа амьдарч байгаад дээхнэ үед хотод ирж суурьшсан. Хоёулаа багш мэргэжилтэй. Аав маань уулын спортын мастер, ээж маань цанын спортоор хичээллэж байгаад хожим нь багш болсон. Өнгөрсөн жил Монголд уулын спорт үүсч хөгжсөний 60 жилийн ой болоход хамгийн анх ууланд авирч байсан тамирчдаас амьд сэрүүн байгаа нь миний аав байсан учир тус холбооноос хүндэтгэл үзүүлсэн.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Таны хобби?
-Түүхэн сэдэвтэй кино үзэж, ном унших дуртай. Явсан улс орныхоо байгаль, үзэсгэлэнт газрыг харуулсан зураг, альбом цуглуулдаг хоббитой. Гэхдээ сүүлийн үед зав л гарвал аав, ээж хоёр дээрээ очихыг бодох болсон. Тэд маань нэлээд өндөр настай болсон болохоор цаг зав гаргахгүй бол болохгүй шүү дээ. Бас хүүхдүүдтэйгээ баяр ёслолоор уулзаж, бассейнд орохыг хичээдэг юм. Гэхдээ тэр болгон зав гарахгүй л юм.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдийг тань өндөр боловсрол эзэмшсэн гэж сонссон.
-Хоёр хүүтэй, гурван ачтай. Хүүхдүүд маань бизнесийн салбарт ажилладаг. Тухайн салбартаа өөрсдийнхөө ажлыг хийгээд явж байна даа.

-Байнга олны нүдэнд ил байдаг улстөрч эмэгтэйчүүд гоо сайхандаа нэлээн анхаардаг юм шиг санагддаг. Та гоо сайхны салоноор үйлчлүүлдэг үү?
-Яг тэр, энэ салоноор үйлчлүүлнэ гээд яваад байдаггүй. Манай бэр гоо сайхны салон ажиллуулдаг юм. Зав гарсан үедээ тэнд очиж үйлчлүүлдэг. 

0 Сэтгэгдэл
ene ih hurlin hamgiin t1 hun bol ene yoo bi omnoos ni ijej uhlee arai j dee mongolin tor hytdin erliizeer duurjihjee
tsavgants
энэ тэнэг авгай ичээсээ,Бас З,Энхболдодоо хэлээд.......
Хамгийн их уншсан