Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын нэр дэвшигчид С.Эрдэнэгүйгээр мэтгэлцэнэ гэв

Баянгол дүүргийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр намынхантайгаа хэвлэлийн бага хурал зарлаж, өрсөлдөгч МАН, МАХН-аас нэр дэвшигчдэд халз мэтгэлцээнд оролцох урилга илгээхээ мэдэгдсэн юм. Харин өнөөдөр тус дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид хэвлэлийнхэнд хандан С.Эрдэнэгүйгээр Мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцэхээ илэрхийллээ. Тэдний хэлж буйгаар тус дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас С.Эрдэнийн эхнэр, хүү, охин, дүү, хамаатан садан зэрэг 12 хүн нэр дэвшиж байгаа аж. Тиймээс МАН-ынхан зөвхөн тэдэнтэй халз мэтгэлцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Харин Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ “Хүний сонгох сонгогдох эрхийг хуулиар хамгаалсан байдаг. Гэтэл сүүлийн үед зарим нам манай дотоод асуудалд оролцож байна. Манай гэр бүлээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд дөрвөн хүн өрсөлдөж байгаа. Гэтэл хэвлэлүүдээр тоог нь нэмж, янз бүрээр бичиж байна. Манай дүүргийн АН-ын хороо 105 гишүүнтэй. Тэд нууц санал хураалтаар 41 нэр дэвшигчийг тодруулсан” гэсэн тайлбар өгсөн юм.

Б.Цэцэг

0 Сэтгэгдэл
МАНАНГААСАА ГАРААД МАНСУУРЧИХСАН ЯВАА АРДЫН НАМ ГАНЦ Ч ЛИДЕР БАЙХГҮЙ ШАЛЬТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР Ч ҮГҮЙ,ГАНСАРСАН ТУЛГА ТОЙРСОН ЭМГЭД ХӨГШИД ЧАВГАНЦУУДЫН ХОВ ЖИВ,ХООСОН ЯРИАГААР УЛС ТӨР ХИЙХ ГЭЭД Ч ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.
МАНАНГААСАА ГАРААД МАНСУУРЧИХСАН ЯВАА АРДЫН НАМ ГАНЦ Ч ЛИДЕР БАЙХГҮЙ ШАЛЬТАЙ МӨРИЙН ХӨТӨЛБӨР ҮГҮЙ ГАНСАРСАН ТУЛГА ТОЙРСОН ЭМГЭД ХӨГШИД ЧАВГАНЦУУДЫН ХОВ ЖИВ,ХООСОН ЯРИАГААР УЛС ТӨР ХИЙХ ГЭЭД Ч ХОЛ ЯВАХГҮЙ Л ДЭЭ.
teg teg MAN-han oor hiih songuuliin moriin hotolbor bhgui bol oorsdoo metgeltsene biz kkkkkk
Хамгийн их уншсан