Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2016 он гэхэд бүх аймаг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдож дуусах зорилтыг Засгийн газар тавилаа

Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар есөн аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон байдаг.  
Засгийн газар бямба гарагийн ээлжит хуралдаанаар Зам, тээврийн сайд А.Гансүх үлдсэн 12 аймгийг авто замаар холбох асуудлыг хэлэлцлээ. 2013 онд Хөвсгөл, Дорнод, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн төвийг болон Дорноговь-Замын-Үүд сумыг  хатуу хучилттай авто замаар холбох бол  2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг холбохоор болжээ.  Ингэснээр 2016 он гэхэд Монгол Улсын бүх аймгийн төвүүд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож дууссан байх ажээ.

0 Сэтгэгдэл
удаан байна Ерөнхий сайдаа, 2015 онд аймгийг аймагтай холбож эхлэх хэрэгтэй...
Хамгийн их уншсан