Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үлэг гүрвэлийн музей байгуулна

Тиранозавр батаар. Нью-Йоркийн нэгэн сонинд “Херитейж Аокшн” дуудлага худалдааны компани уг динозаврын араг ясыг тавдугаар сарын 20-нд дуудлага худалдаанд оруулах талаар мэдээлэл гарсан тэр цагаас Монголын палеонтологийн салбар дэлхий нийтийн анхааралд орсон. Өнөөдөр Батаарын ачаар Монголд дэлхийн хэмжээний палеонтологийн олон улсын музей баригдахаар болсон  таатай мэдээлэл сонстлоо. Спорт, соёл урлаг, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Төв аймгийн нутагт дэвсгэрт Богд уулын ойролцоо динозаврын томоохон музей байгуулахаар төлөвлөж байгаагаа орон нутгийн иргэдэд ярьсан юм. Тэрээр “Тиранозавр батаар”-ыг Монголд авчирлаа гэхэд багтах музей байхгүй. Эрик Прокопиг баривчлах үед Монголоос дөрвөн төрлийн динозварыг хууль бусаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурал нь арванхоёрдугаар сард болно. Үүнээс гадна гадаадаас авчрах 20 гаруй үлэг гүрвэл байна. Японоос гэхэд зургаа, долоон  үлэг гүрвэл, 1980-аад онд Унгар руу гарч Европоор тэнэж яваа үлэг гүрвэл ч бас байна. Эдгээр динозавруудыг нэг дор багтааж Үлэг гүрвэлийн үндэсний музей, палеонтологи лабораторийн төв хэмээн байгуулахаар зураг төслөө бэлдэж газрын асуудлаа урьдчилан шийдэж байгаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хөрөнгө санхүүгийн асуудлаа хэлэхэд зураг төсөл, газар нь бэлэн тохиолдолд шийдэх боломжтой гэсэн хариултыг өгсөн” гэв. Үлэг гүрвэлийн баялаг түүхтэй орны хувьд Төв аймгаас гадна, Өмнөговь, Дундговь аймагт цогцолбор байгуулах юм байна. 1923 онд Америкийн байгалийн түүхийн музейгээс томилогдсон Азийн экспедиц Баян заг гэх газраас динозаврын үүрийг анх олсон гэдэг. Энэхүү олдвороор дэлхий даяар динозавр өндөг дардаг юм байна гэдгийг археологчид батласан. Баян загийг түшиглэн Палеонтологийн тусгай хамгаалалтай газар байгуулах аж. Динозаврын царцчихсан ул мөрнүүд их бий учраас түүнийг хамгаалалтанд авч, хүүхдэд зориулсан динозаврын адал явдалт аялал жуулчлалын бүс байгуулах гэнэ. Ц.Оюунгэрэл сайдын энэхүү санал үнэхээр зөв. Нью-Йорк хотноо амьдардаг Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М.Болорцэцэг “Барууны хүүхдүүд динозавр гэхээр латин нэрийг нь бүгдийг нь мэддэг. Тэр нэрээр нь аль улсаас олдсоныг нь ч хэлж чаддаг. Динозаврын өндөг олдсон Монгол Улс хаана байдаг вэ гэхээр газрын зураг дээр шууд л заадаг. Гадаадын хүүхдүүд ийм мэдлэгтэй байхад монгол хүүхдүүд юу ч мэддэггүй. Тийм ч учраас говийн хүүхдүүдийг Баян загт аваачиж сургалтанд хамруулж байсан” хэмээн манай сонинд ярилцлага өгсөн удаатай. Тэгэхээр хүүхдүүдэд зориулсан динозаврын мөрөөр аялуулах энэхүү бүс нутагт аялал жуулчлал нэгэнтээ хөгжих болов уу. Харин Дундговь аймгийг түшиглэн үлэг гүрвэлийг авран хамгаалах үндэсний төв байгуулах юм байна. Энэхүү төвд Батаар тэргүүтэй монголоор овоглож буй динозавруудын сувинер, бэлэг дурсгалын зүйлсийн загварыг гаргаж гар урлалын зүйлс хийдэг хүмүүст эрхийг нь олгож хамтарч ажиллахаар төлөвлөжээ.   

У.Бадам
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан