Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

12 жилийн өмнө Орост салж төөрсөн монгол гэр бүл уулзжээ

Монгол хүн харьд

Монгол бүсгүй Сара Нармандах хар багаасаа л өнөр өтгөн гэр бүлтэй байхыг мөрөөддөг байж. Тэгээд ч тэр үү залуудаа нөхөрт гарч хүү охинтой болсон байна. Эхлээд бүх л зүйл санаснаар болж байлаа. Гэхдээ зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг юм хойно нөхөр нь хүндээр өвдөж нас баран, Нармандах хоёр хүүхэдтэйгээ ажил ч үгүй, мөнгө ч үлдэх нь тэр.

Анна Киргизэд

Ингээд л хоёр хүүхэдтэйгээ хоосон хоноход тулж, Монголд амьдрах аргагүй боллоо. Ингээд яахаа бодсоор байтал ер нь л Орост очиж амьдаръя гэсэн бодол төрлөө. Найз нөхөд нь ч тэр том орон юм чинь ажил олдох нь ч арай дээр гэж зөвлөж. Тэр зургаан настай Ачит хүү, дөрвөн настай Аня охиноо дагуулан галт тэргэнд сууж Оросын Челябинск хотыг зорьж хотоос холгүй том биш байр аваад амьдарч эхэллээ. Өөрөө барилга дээр будагчин хийж, хоёр хүүхдээ цэцэрлэгт өгсөн байна. Цалин нь амьдралд нь төдий л хүрэхгүй байлаа. Түүнд  дэмжиж туслаад байх хамаатан садан ч байсангүй, дээр нь хүү нь байнга өвдөж зовооно. Ингээд аргагүйн эрхэнд хүүгээ Монгол руу төрсөн эгч рүүгээ явуулж, арай нэг хөл дээрээ босоод ирэхээр нь авна гэсэн байна. Охиноо бас явуулъя гэж бодсон ч жаахан охин нь ээжийнхээ хөлийг тэврээд нулимс асгаруулан уйлаад байхаар нь тэссэнгүй аваад үлдлээ.

Анна охинтойгоо

Ингээд л ганц охинтойгоо үлдсэн Нармандах зах дээр наймаа хийж, шал угааж, дэлгүүрийн сахиул хийн амьдрахын тулд ер олдсон бүхнийг голж шилэлгүй хийж байлаа. Нэг өдөр ажлаасаа ирээд найман настай байсан Аня охиндоо хэдэн хоногоор өөр хот руу явж бараа авчрах хэрэгтэй байна гээд охиноо Киргизээс ирсэн хөршийндөө захиж үлдээнэ гэлээ. Өдөр хоног өнгөрсөөр байсан ч Нармандах эргэж ирсэнгүй. Хөршүүд нь нутагтаа Бишкек рүү буцахаар болж охиныг ямар том хотод ганцааранг нь үлдээлтэй биш гээд аваад явсан байна.
Харамсалтай Аня охины очсон газар жаргалын орон байсангүй, түүнийг сургуулиас нь гарган зарцалж эхэлсэн байна. Жаахан охин өдөр турш эзнийдээ ажиллаж өрөө тасалгаа, хувцас угаан, хоол хүнс бэлтгэх л ажилтай болох нь тэр.
-Энэ бол жинхэнэ боолын хөдөлмөр байсан даа, би ердөө л зүсэм талх, аяга сүүний төлөө хөдөлмөрлөдөг байлаа гэж Анна ярьж байна. Бүсгүй эргээд ээжтэйгээ уулзана гэж итгэхээ ч больжээ.

Сара

Хоёр жилийн дараа Нармандах гэнэт хүрч очиж. Гэтэл киргизүүд охиныг нь зүгээр өгсөнгүй. Боолын эзэд харин ч охиныг нь өдий зэрэгтэй хооллож тэжээж байсны төлбөр нэхжээ. Нармандах тэр үед охиныг нь худалдаад авчихаж дөнгөхөөр хүнтэй амьдарч байсан тулдаа охиноо авч Новокуйбышевт авчирч. Гэхдээ ээж охин хоёрт ямар ч бичиг баримт байсангүй. Охин 10 настай, сургуульд сурах хэрэгтэй байдаг. Бичиг баримтыг нь дараа авчирч өгье гээд дөрөвдүгээр ангид  орууллаа. Нармандах өөрөө бичиг баримт олж ирэхээр Монгол явсан ч бас л эргэж ирсэнгүй. Ингээд охин дахиад л хаягдаж, хөрш нь түүнийг дотуур байртай сургуульд оруулснаас хойш жил хагасын дараа Нармандах эргэж ирсэн байна. Гэхдээ охиноо эргүүлж авсангүй.

-Анна манайд 1997 онд ирсэн. Уг нь их сэргэлэн, сурлага сайтай хүүхэд байсан гэж дотуур байртай “Перспектив” дунд сургуулийн захирал дурсч байна.
Харин Анна Нармандах өөрөө “Би байнга л дотуур байрандаа байдаг байсан, ээж минь гурван ч удаа эргэж ирсэн. Тэр уг нь охиноо аваад хамтдаа байя гэж ярьдаг байсан ч амьдрал нь боломжгүй байсан. Новокуйбышевт байр авсан ч хөл дээрээ босоход хүнд байсан байх” гэж ярьж байна.


Ах нь Америкт шашин сурталчлагч болжээ


Энэ үеэр түүний багадаа хагацсан ах Ачит нь өсч том болоод Америкт амьдарч байлаа.

-Монголд амьдрах хүнд байсан л даа. Ядуу, хэцүү байсан. Нэг удаа манай нутагт Америкийн шашин сурталчлагчид очиж би тэдэнтэй танилцсан. Тэгээд аажимдаа тэд намайг авч явахаар болж би тэр боломжийг ашигласан юм гэж Ачит ярьж байна. Тэр АНУ явсан ч ээж дүүтэйгээ уулзах бодлоо орхисонгүй. Энэ үед тэр гэрлээд хүүтэй болчихсон байв. Харин тэр ээж дүүтэйгээ уулзахыг байнга л бодож “хамгийн гол нь тэд маань эрүүл саруул л байвал би заавал олно” гэж мөрөөддөг байж. Ингээд өөрийнхөө шашны шугамаар захидал илгээж өөрийнхөө түүхийг бичсэн байна. Захидал ч хэдэн зуун км туулж Самарт хүрэх нь тэр.
Аня Самар мужийн Новокуйбышевск хотод  нөхөрт гарч хоёр ч хүүхэдтэй болсон байлаа. Харин ээж нь Тюменид амьдарч, энэ бүх хугацаанд хоёр хүүхдээ эрсээр байсан ч олж чадахгүй л хувь заяаны эргүүлгэнд будилсаар явж.

Харин нэг сарын өмнө энэ төөрөлдсөн гэр бүлийнхэн уулзах нь тэр. 48 настай Нармандах, 28 настай охин Аннагаа, ач нараа тэврэн нулимс асгаруулан хэлэх үгээ олохгүй ердөө л “Өршөө, охин минь өршөө” гэж сууна. “Тэгэхэд хүүхдүүдээ яагаад орхисон юм бэ” гэсэн асуултад Нармандах “Амьдрал хүнд байсан, мөнгө ч үгүй, байр сууц ч үгүй....” гэж байна.

Ингэж ингэж төөрч будилсан ээж охин хоёр өнгөрсөн намар уулзжээ. Аннагийн хүү долоо, охин нь ой хагастай болчихсон байлаа. Өнөөдөр Анна орой бүр Тюмень рүү утасдаж ач нар нь өдрийг хэрхэн өнгөрөөсөн, юу юу гэснийг нь эмээд нь хэлж байна.

-Яахав тэр үед ээж минь намайг орхисон нь үнэхээр гомдмоор байсан л даа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам би ээжийгээ уучилж, одоо бол дэргэдээ авч хамтдаа амьдармаар л байна. Даанч ганц өрөө байранд тавуулаа хэцүү л дээ. Удахгүй байраа томсгоно доо гэж Анна ярьж байна.

0 Сэтгэгдэл
Хүн гэхэд хэцүү авгай юмаа. 5 настай Охиноо нэг удаа орхиод 7хоног яваад ирсэн хүмүүсийн нүдэн дээр санаагүй гээд толгой сэгсэрснээ машинд орж сууснаа цурхиртал уйлж билээ. Нялх амьтаныг эзэнгүй хүний газар хаячихаад явчихдаг бас л хүн гэхэд хэцүү амьтан юмаа.
би лав ээж намайг орхивол өршөөхгүэээ ээж маань даан ч хэзээ ч орхихгүй л дэээээ надад нойтон хамуу шиг наалдан гайтай гэхдээ л хайртай
kue yar air ym be
хэцүүхэн амьдрал юм даа. Хорвоо чи хүний зовлонд цадах болбооогүй юу
Muu eej bna tun muu , eej baih erh algaa hoyor udaa hunii nutagt hayasan bna arai hargis ohin huuhdiig
eej ni gej hund avgai yu daa huuhdee hunii gazar orhiod yavj baidag harvaas cumtai avgai l baina mongoldoo baisan bol arai l uur eleg buten yavah baisan baihdaa ugui bol mongold baisan bol ayguil bol 2 huuhdee avaad transheind amidarch baih baisan baina daa
manai hotiin daguul jijig hotod amidardag yum bn daa.
хэцүү ч юм аа даа. Эх орондоо ч сайхан амьдарч болохгүй, харьд бас ийм......Гэхдэээ энэ хүүхэн өөрөө л буруутай.
Orosiig muulaltgui bichig barimt ch ugui haygdsan huuhdiig surguulid surgaad bairand bailgaad usguud, hunii naimaand zarchihaagui hoolond hurgechihej, Hyatadad orhison bol hunii naimaand zaragdaad, esvel erhteniig ni avaad zaraad alchihsan baigaa. Uneheer aguu oron bas saihan buyn hiij Mongoliin maani 1 unchirch uldsen ohiniig usguud hun bolgochihoj.Eejiigee uuchilj baina gedeg chini uhaantai sain hun bolgoj usguud ugsun baina shdee. Bayr hurgiy.Bayrlalaa
Oros ah nariig muulalt baihgui ohiniig ni bairand bailgaad bichig barimtgui ch surguulid surgaad usguud ugsun baina.Har nyalhaaraa 2 amitan hichneen zovson bol nudee bultertel harj goridood.Mongoldoo gudam tseverleed 5 tsuliin shulund bantan hiigeed har gambiraa hairaad gaigui ailiin hashaag naidvartai harj uguud horoo duurgeer bichig bariad ger avaad tulee nuurs avaad amidraad baihad zaluudaa hugshruhgui yum shig huuhdee hayj uuriiguu bodoj yavj. Odoo hugshruud hen ch toohgui bas harj handah hun uurt ni heregtei bolj baigaa. Ohin huu 2 ni uhaantai yum huu ni haij oloogui bol ene uulzah nuurgui yavah baisan baih.Ohin ni ch gesen uuruu eej bolson bolhoor eejiigee uuchilj hajuudaa avah gesen baina gehdee tenegtej gomdooj hurgen ohiniihoo amidrald gai boloh vii
Huuhduudee uuruusuu holduulj bieiin amriig harsan eej daanch haralgan. Hayagdsan ch gesen eejiigee uuchilsan ohind talarhaj bn. Nartad turuulsen eej ni shuu dee. Eejiigee uuchlahgui bol uuruu eej shigee hun gesen ug. Munhgiig dagaj munhaglah hereggui e.
naadah chin ugn ih sonin tuuh bn gehdee setguulch hund helj bichuulehguidee jaahan utga avtsaldaa muu boljee
eh huniig buu buruudag uhtel ur haram gegcheer huuhdee sanaatai hayaad yvsan gej bodohgui bnaa ter ued amidral ymar hetshuu bailaa da hun bolgon medej bga amidiin hagtsal gedeg bol unheeriin aimshigtai
Сонирхолтой түх байна даа. Гадаадад ингэж явах ч гэж дээ. Ээж ч гэж ёстой ээж байна даа.
ээж нь новш юм даа
shal hiolog avgai huuhduudee haysan l yum bnashdee
Esen mend uulzaj eh ursiin setgel devtsen bol boloo. Busdiig ted uursduu shiideg. Hunii amidraliig yamar muuhaigaar heldeg yum be humuusee.
Ямар азаар эргэн цчирсан юм бол доо, хөөрхий. Эх орондоо ирвэл яасан юм бэ дээ.
залуудаа хаячихаад хөгширч ядраад ирэхээрээ асаруулах л гэж уулзаа биз
Ээж нэртэй тэнэг авгайг бvv уучил охин минь Хvний хорвоод дандаа зовсон эсхvл дандаа жаргасан хvн байдаггvй юм еерийн жаргалаа бодсон тэнэг авгай хэлэх vг алгаа хоерхон амьтанаа бvvхэл 10 хvvхдээ зvдрээд есгесен монгол ээж зендее бий
Ochij ochij delhiin gutamshig aluurchin hulgaich nariin uur Oros-d ochood baihdaa yaahavdee
Цоохон хэдхэн монголчууд Минь яасан ч хэцуу амьдрана вэ? Хоррхий доо!! Эх орондоо ирээд амьдраасай
hi yun orobdoltei yum be. Mongoldoo irj amidar daa. eh oron gedeg chin bidnii hezee ch hayahgyi sh dee
өрөвдөлтэй юм аа, эх орондоо ч сайхан амьдарч болохгүй, харьд бас хэцүү
Хамгийн их уншсан