Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алтай-Саяны уулст 1948 аргаль угалз байна

Орос Монголын байгаль хамгаалах албаныхан хамтраад Алтай Саяны уулсын бүсэд амьдарч байгаа аргаль угалз тоолох ажлыг өнгөрсөн хугацаанд нэг сар хагасын дотор хийж дууссан байна. Энэ уулын бүсийн аргалийг хоёр тал өөр өри йн нутагтдахь аргалаа тоолж дуусгаад тайлангаа нэгтгэн гаргалаа гэж оросын талын экспедицийн ахлагч Сергей Спицын мэдээлжээ.
Алтай Саяны уулсын бүсэд нийтдээ 1948 аргаль угалз байгаагийн 1521 нь монголын нутагт, 427 нь оросын нутагт байгаа юм байна. Өмнө нь 2003-2004 онд тоолоход 1000-1140 орчим, 2010 онд тоолоход 1600-1700 орчим байсан гээд бодоход улаан номд орсон энэ үзэсгэлэнт амььан өсч байгаа нь тодорхой байна. Оросын талын хэсгийн ахлагч энд орон нутгийнхан аргал угалзыг хулгайгаар агнах явдал байсаар байхад тооллогын явцад оросын талд ангийн нэг ч байцаагч тааралдахгүй байлаа. Тэгэхээр улаан номын энэ амьтан дүрвэж монголын тал руу орж амьдрахад нөлөөлж байна гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан