Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” арга хэмжээ эхэлж байна

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ сарын 30-нд тохионо. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” цуврал арга хэмжээ эхэлж байна. Өнөөдөр 12:00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” гэрэл зургийн үзэсгэлэнг Төрийн түүхийн музейд нээсэн бол маргааш “Засгийн газрын 100 хоног ба орон нутагт” сэдэвт сурталчилгааг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Энэ өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, Гадаад харилцаа, Хууль зүй болон Сангийн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа олон нийтэд таниулна.
Ирэх лхагва гаригт Барилга, хот байгуулалт, Батлан хамгаалах, Боловсрол, шинжлэх ухаан, Зам тээвэр, Соёл, спорт, аялал жуулчлал, Уул уурхайн яамд тайлангаа  танилцуулах бол мөн өдрийн 15 цагаас “11 11 төв”-д иргэд олон нийтийн санал хүсэлт, гомдол, талархлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн тухай тайлангийн нээлттэй арга хэмжээг ЗГХЭГ-аас зохион байгуулна. Энэ сарын 29-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжлийн, Нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд 100 хоногт хийсэн ажлын тайлангаа таниулах бөгөөд энэ өдрийн 21:00 цагаас “Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоног” сэдэвт шууд нэвтрүүлгийг МҮОНТ-ээр зохион явуулахаар төлөвлөжээ.
Харин энэ сарын 30-ны 18:00 цагаас Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн нэгдсэн арга хэмжээг Соёлын төв өргөөнд 18:00 цагт зохион явуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан