Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нью-Йорк нэг ч гэмт хэрэггүй өнжжээ

Энэ долоо хоногийн даваа гарагт Нью-Йоркийн түүхэнд тэмдэглэгдэх өдөр болж өнгөрсөн байна. Америкийн төдийгүй дэлхийн томд орох энэ хотод нэг ч гэмт хэрэг, хүчирхийлэл гарахгүй өнжжээ. Энэ талаар Нью-Йоркийн цагдаагийн газрын комиссарын орлогч Пол Браун өчигдөр “Энэ өдөр цагдаагийн газарт нэг ч аллага, хүчирхийлэл, дээрэм, хутганы хэргийн дуудлага ирээгүй. Ийм тохиолдол орчин үеийн Нью-Йоркийн түүхэнд анх удаа тохиолдож байна” гэсэн байна.
Браун бас өнөөгийн нөхцөлд 1960 оноос хойш энэ хотод аллага хамгийн бага хэмжээнд хүрлээ  гээд “Аллагын гэмт хэрэг өнгөрсөн оныхтой харьцуулахад 23 хувь буурсан. Өнгөрсөн онд 472 ийм гэмт хэрэг гарч байсан бол энэ онд 366 тохиолдол бүртгэгдсэн” гэсэн байна. Гэтэл 19900 онд 2245 тохиодол бүртгэгдэж байжээ. Энэ 2012 онд хотын хэмжээнд нийт гэмт хэрэг гурван хуиар өссөн нь ихэнх нь гар утасны хулгай, бусад дээрэм тонуул байгаа юм байна.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан