Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Улаанбаатар Радио” ХХК-ийн хууль бус өмчлөлийг таслан зогсоох цаг болжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны өмч хувьчлалыг Шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэхээр ажиллаж байна. “Улаанбаатар Радио” ХХК нь анх Нийслэлийн радио байсан боловч сүүлд менежментийн хувьчлалаар хувьчлагдсан гэгддэг. Тус радио нь 2008 онд Нийслэлийн өмчөөс  “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын Ж блокын 1, 2, 3 давхарын 1222 м кв талбайг  түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болж Нийслэлийн өмчид буцсан байдаг.
     Тухайн үеийн Нийслэлийн удирдлагууд Нарны Титэм барилгын Ж блокд ердөө 2-хон жил үйл ажиллагаа явуулсан Улаанбаатар радиод тус объектыг түрээсийн давуу эрхээр олгосон нь Монгол улсын Иргэний хуулийн 105.1-д заасан “эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй” гэсэн нөхцлийг хангаагүй байгууллагад нийслэлийн өмчийг давуу эрхээр илт хууль бусаар хувьчилсан үйл ажиллагаа болсон юм. Ингэхдээ тус объектын нэгдүгээр давхрыг 1991-2004 оныг дуустал нийт 14 жилийн турш түрээсэлж Иргэний хуулийн 105.1-г хангасан Бадрал ХХК, Наран Булаг Сервис ХХК -уудын эзэмшил талбайг булаан авч, “Улаанбаатар Радио”-д бүхлээр нь хувьчлах шийдвэр гаргасан байжээ.
Энэхүү хууль бус хувьчлалд хэлмэгдсэн аж ахуйн нэгжүүд гомдлоо шүүхэд гаргаснаар уг хувьчлалыг шүүхийн гурван шатны шийдвэрээр хүчингүй болгосон байна.
    Ингэж  хууль бусаар Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж, хууль зөрчин “Улаанбаатар Радио” ХХК-д олгосоныг  эрүүгийн болон авилгалын шинжтэй  гэмт хэрэг гэж харахаас аргагүй байгаа юм.  
     Харин шинэчлэлийн НИТХ 2013 оны хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад уг объектыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөж байгаа нь Нийслэлийн өмч хөрөнгө цаашдаа хэрхэн шударга, нээлттэй, хууль журмын дагуу шийдэгдэж байхын эхлэл болж, үнэгүйдүүлж байсан өмчийг үнэтэй болгон хотын төсөвтөө нэмэрлэх таатай нөхцлийг бүрдүүлж байна. НИТХ олон жил хууль бусаар нийслэлийн өмчийг завшин эзэмшиж байсан этгээдүүдийн гэмт үйлдлийг таслан зогсоож, иргэдийн итгэл даасан алсын хараатай шийдвэр гаргана гэдэгт иргэд итгэн хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан