Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто машины дугаарыг солих, шилжүүлэхийг хориглолоо

Зам, тээврийн яамнаас Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг сайжруулан цэгцлэх чиглэлээр шаардлагатай шинэчлэлтийг хийгээд байна. Тухайлбал, Зам, тээврийн яам  авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын задалсан нөөц дуустал дахин шинээр сери гаргахгүй байхаар шийдсэн. Одоо байгаа дугаарын нөөц таван жилдээ дуусахааргүй байна.

Авто машины дугаар олголтоор бизнес хийдэг үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэн сайжруулах ажлаа цэгцэлж дуустал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр авто машины дугаарыг солихгүй, шилжүүлэхгүй аж. 2013 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн авто тээврийн хэрэгслийн гарал үүсэл нь тогтоогдохгүй болон техникийн шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй болжээ.

Шинэчлэн найруулсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд энэ сарын 7-ноос эхлэн хүнд даацын технологийн тээврийн хэрэгсэлд “технологийн дугаар”-ыг олгож эхэллээ. Монгол Улсын нийтийн хэрэгцээний авто замаар 110 тонны даацтай тээврийн хэрэгсэл явуулахыг хориглох болсноор авто замын эвдрэл, гэмтлийг багасгах юм. Хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгүүлэх асуудлыг  судалж шийдвэрлүүлэхээр болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан