Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Селена Гомез Жастин Бибер хоёр дахиад л салсан гэнэ

Сарын өмнө л салж, нийллээ гээд шуугиан дэгдээж байсан Жастин Бибер, Селена Гомез нар дахиад л салсан гэнэ. Даваа гаригийн үдэд Селена Гомез ердийнхөөсөө огт өөр, маш гундуу төрхтэй гэрээсээ гарч ирсэн нь өмнөх шөнө нь найз залуу Жастин Бибертэй харилцаагаа тасалснаас болсон гэж шар хэвлэлүүд бичиж байна.
Залуу хосын энэ удаа салах болсон шалтгаан нь бас л Жастин Биберээс болсон гэнэ. Жастин найз охиныхоо өмнөх найз залуутай хэтэрхий найзархаг байсан нь Селена Гомезын дургүйг маш их хүргэсэн гэнэ. Селена Гомез өмнө нь “Jonas Brothers” хамтлагийн Ник Жонастай үерхдэг байсан юм. Гэтэл түүнтэй Жастин Бибер маш найзархаг хандаж, ням гаригийн шөнөжин Твиттерээс мессэж солилцсон нь Селена Гомезод таалагдаагүй гэнэ. Тиймээс л өмнө нь Виктория Секретийн модельтой хардаж саллаа хэмээн айлгаж байсан найз залуугаасаа дахиад л салахаар шийдсэн аж



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан