Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно “Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж АН-ын бүлгийн 32-оос дээш гишүүн гарын үсэг зурсан Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно “Хоёрдугаар тойрог зам” төслийн трассыг инженерийн шийдэл, байгаль орчин, эдийн засгийн үр ашгаар нь сонгосон Ч.Хувьзаяа: Түргэн тусламж, гал команд, онцгой байдал, цагдаагийн машинд иргэн зам тавьж өгөөд торгуулсан тохиолдол нэг ч гараагүй Гамшгийн эрсдэлийг бууруулах “Боосай карт”-д суурилсан боловсролын төслийг хэрэгжүүлнэ Он гарсаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ Япон улс Монголын эрчим хүчний салбарт 500 сая иений тоног төхөөрөмж нийлүүлнэ
Гадаадын 37 иргэнийг албадан гаргалаа

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргасан иргэдийг улсаар нь ангилбал:

  • БНХАУ-ын 19 иргэн,
  • ОХУ-ын 12 иргэн,
  • БНСУ-ын 2 иргэн,
  • бусад улсын 4 иргэн байна.

Эдгээр иргэд нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Тухайлбал, Түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргав.

Мөн албадан гаргасан иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй БНХАУ-ын иргэд нь аяллын зорилготой К2 ангиллын цахим виз ашиглан хөдөлмөр эрхлэх зөрчил гаргасан бол ОХУ-ын иргэд нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд шашны үйл ажиллагаа явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан байна.  

Иймд дээрх иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн, харьяатын газраас жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд аяллын визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглахгүй байх, уригч аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар ажиллуулахгүй байхыг зөвлөж, анхааруулга мэдээллийг удаа дараа хүргэж байгаа хэдий ч дээрх төрлийн зөрчил буурахгүй байна.  

Цаашид хяналт шалгалтын ажиллагааг улам чангатгаж, хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг ГИХГ-аас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан