Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын бүлэгтэй болох асуудал Байнгын хороогоор дэмжигдлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Энэ хууль нь УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох асуудал юм. Уг асуудалдай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, МАН-ын гишүүд хууль зөрчсөн болж таарч байна уу, үгүй юу гэсэн асуултыг хууль санаачлагдаас асуусан юм. Гэвч ажлын хэсгийнхэн байнгын хорооны хуралдаанд орж ирээгүй учир хариулт авч чадсангүй. Энэ хооронд зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж, хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар болсон юм. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар болсон юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан