Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ертөнцийн төгсгөл болохгүй, Ерөнхийлөгч 22-нд Хөвсгөл рүү явна

Ертөнцийн төгсгөл болно гэсэн цуурхалаас болж дэлхий даяараа дагжин чичирч байна. Манай улсад ч ялгаагүй янз бүрийн юм ярьж лаа, шүдэнзээ бэлтгэж эхэлж. Мөн орон сууцад амьдардаг нэг нь зуслангийнхаа газарт гэр барьж 21-ийг өнгөрөөхөөр шийдсэн гэх мэдээлэл ч хаа сайгүй хэрэн тэнүүчлэх боллоо. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, твиттер хуудсаараа дамжуулан иргэдийг тайван байхыг уриалсан. Тэрээр, “2012.12.21-нд юу болох талаар их асуужээ. Онцгой юм юу ч болохгүй. Маргаашдаа, өөртөө, шинжлэх ухаанд бас амьдралын туршлагадаа итгэ. Цуурхал хурдан тархдаг ч үнэн удаан үлддэг юм. Харин 21-ний цуурхалыг далимдуулж аливаа хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг анхааруулъя. Мөн маргааш буюу 21-нд би ажил дээрээ, гэртээ, Улаанбаатарт байх болно. Иргэд минь бүү санаа зов” хэмээн хариулсан байсан. Тэгвэл сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийнхэнд хандаж, “Дэлхий сүйрэхгүй ээ, амьдрал үргэлжилнэ гэдгийг эрдэмтэн мэргэд ч, далай лам, лам хуврагууд ч дахин дахин яриад байхад олны санаа сэтгэлийг үймүүлсэн яриа гаргаж байгаа хүмүүс энэ утгагүй үйлдлээ зогсоож, үг хэлээ цэгнэмээр байна. Дэлхийн амьдрал үргэлжилнэ. Хууль журам ч мөрдөгдөнө. Манай дэлхийн нас 4-5 тэрбум жил гэж үздэг. Олон нийтийг буруу үйл хөдлөл, буруу зүйл рүү залсан хүмүүс хариуцлага хүлээх учиртай. Маргааш  Ерөнхийлөгч ажил албаа төлөвлөсөн ёсоороо явууулна. Улаанбаатарт байна, өргөө гэртээ хононо. Харин 22-нд цаатан иргэдээ эргэхээр Хөвсгөл рүү явахаар төлөвлөсөн байгаа. Явах ч байх” гэлээ. Мөн түүний хэлснээр маргааш онцгой байдал зарлах шаардлагаүй гэнэ. Гэхдээ ес эхэлж байгаа болохоор хөдөө орон нутгийн иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан