Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зарим аймгийн Засаг даргыг батламжлахыг хүсэв

Өвөлжилт хүндэрч байгаа энэ үед зарим аймгийн Засаг дарга нарыг батламжилж ажилд нь оруулах хэрэгтэй байгааг МАН-ын гишүүд хэллээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дорнод, Дундговь аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд батламжлаагүй байгаа юм. Мөн нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргыг хотын мэр Э.Бат-Үүл батламжлаагүй байгаа юм. Тиймээс эдгээр аймгийн Засаг даргыг батламжилж, бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ. Ингэхгүй бол цас зуд ихтэй аймаг, суманд төрийн ажил удааширч байгааг тэд хэлсэн юм. Говь-Алтай аймгийн хувьд ирэх долоо хоногт хуралдахаар болжээ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан