Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жилээр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтыг зөв зохицуулах зорилгоор арванхоёрдугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн НЦГ-аас мэдээллээ. Дугаарын хязгаарлалттай өдрүүдэд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй нийт машины 20 хувь нь буюу 60 орчим мянган машин замын хөдөлгөөнд ордоггүй байна. Иймээс хуучин оны сүүлчийн өдрүүд, шинэ оны эхний өдөр нийслэлийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байж магадгүй нь.  Гэхдээ баярын өдрүүдэд замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд жолооч нарыг хувийн унаанаасаа татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хотын захиргаанаас уриаллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан