Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амны цаасан дээр хийсэн анхны гэрээний эзэн Месси


1987онд Аргентиний Росариа хэмээх сая гаруй хүн амтай далайн болон төмөр замын тээврийн зангилаа болсон томоохон хотын энгийнээс энгийн айлд төрсөн хүү бол Месси. Хэдийгээр өнөөдөр “бурхны хүү” хэмээн хөлбөмбөгийн ертөнцөд цахиур хагалж байгаа ч тэрээр төмөрлөгийн үйлдвэрийн ажилчин Хорхе, Силия хэмээх цэвэрлэгч эмэгтэйн гэрт мэндэлсэн отгон хүү нь.  Хорхе төмөрлөгийн үйлдвэрт ажиллахын зэрэгцээ  орон нутгийнхаа хөлбөмбөгийн жижигхэн багийн дасгалжуулагч байв. Таван настайгаасаа Месси аавынхаа клубт тоглож эхэлсэн ч 1995 онд  “Ньюэллз Олд Бойз” гэх төрөлх хотынхоо мэргэжлийн багт тоглох болсон аж. Түүний хайртай эмээ нь үргэлж ирээдүйн гайхамшигт хөлбөмбөгчин хэмээн үнэлж дэмжиж байсан учраас Месси гайхамшигт гоол бүхнээ эмээдээ зориулдаг гэдэг. Лео 10 настай байхдаа орон нутгийнхаа ирээдүйн хөлбөмбөгчдийн багт голлох үүрэг гүйцэтгэн  Перутай хийсэн нөхөрсөг тоглолтын од болж байв.  1998 онд 11 настай хүүд өсөлтийн гормоны хямралаас үүдсэн хатингарших өвчний шинж илэрчээ. Жилийн 90 мянган еврогоор үнэлэгдсэн энэхүү эмчилгээг хийлгэх мөнгө түүний гэр бүлд нь төрөлх багт нь ч байсангүй. Эцэг эхэд нь Европ руу хүүгээ авч явахыг эмч нар зөвлөж, “Барселон” багт хүүгийн эмчилгээг дааж, өөрийн багийн шинэ тоглогчоор авах хүсэлт багийнх нь зүгээс илгээв.  “Барса”-ийн Карлос Рехач хүүг шууд л үнэллээ. Мэдээж эмчилгээнийх нь төлбөрийг ч төлөхөөр болов.


Карьер
Анх амны цаасан дээр жилийн 60 мянган еврогийн гэрээ хийж байсан хүү өнөөдөр 250 сая еврод хүрчээ. Месси бол Аргентиний төдийгүй дэлхийн түүхэнд гарч ирсэн алдарт Марадонагийн үргэлжлэл. Тиймээс Марадона хүүд урам бас зэмлэл хүртээх хамгийн дуртай хүний нэг. “Зүгээр л хөл бөмбөгөөр амьсгал. Чи өөрийн мэдрэмжээр л тогло. Хэн юу гэж ярих нь чамд хамаагүй” хэмээн зөвлөж байсан Марадона маргааш нь “Энэ одоо талбайд өөрөөс нь өөр хүн гардаг гэдгийг мэддэггүй юм байх даа” хэмээн шүүмжилнэ. Гэхдээ Марадона бол нээлттэй харин Месси бол хаалттай хүн.

Барселон багт багтаад 2003 оны 11 дүгээр сарын 17-нд болсон нөхөрсөг тоглолтод оролцсон нь түүний карьерийн эхлэл, жинхэнэ тэсрэлт байлаа. “El Mundo” спортын сонинд тухайн үед “ Хүүгийн хөл гэвэл Марадона, хурд нь Кройфа, харин дамжуулалт нь Рональдино” хэмээн  бичиж байжээ.  Мессигийн хувьд анхны жинхэнэ тоглолт 2004 оны аравдугаар сард  Барселон Эспаньола багийн хооронд болсон өрсөлдөөн. 17 настай хүү 2005 онд “Алтан хүү” нэртэй өсвөрийн шилдэг тоглогчийн цом гардлаа.  2006 оны Испанийн аварга шалгаруулах тэмцээний үеэр алдарт хет трикийнхээ ачаар “Алтан бөмбөг “номинацид гуравт,  Хөлбөмбөгийн ассоциацуудын олон улсын холбооны  “алмазан бөмбөг”  номинацийн хоёрдугаар байрт шалгарав.
2007-2008 оны хувьд Барселона багийн жинхэнэ азгүйтлийн жил байв. Мессигийн олон арван гэмтэл түүнд тоглох боломж олгоогүй улмаас  баг нь гуравдугаарт орсон ч Лигийн аваргын шөвөгт багтжээ.

Гэхдээ 2008 онд Лео Бээжингийн Олимпод төрөлх Аргентинийхаа багт тоглосон билээ. Барселона өөрийн шилдэг тоглогчоо харамлан байж төрөлх улсынх нь шигшээ багт зээлүүлсэн гэдэг.  2009 онд Месси Европын шилдэг тоглогч, “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо.  2009 оны сүүлээр тэрээр Барселонатай 2016 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд үнийн дүн нь 250 сая евро байлаа.  Мэдээж түүний гайхалтай тоглолтууд үргэлжилсээр байлаа.  Испанийн болоод Европын аваргын супер цомын эзэн болов.  Тэр жилийнхээ дэлхийн шилдэг тоглогч нь мэдээж Месси байлаа. Түүгээр зогсохгүй шилдэг довтлогчийн зургаан цом хүртэв.
 2010 ны нэгдүгээр сарын 16-нд  “Севилья”-тай хийсэн тоглолтынхоо үеэр тэрээр 100 дахь гоолоо оруулав. 22 насандаа одоогоор дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн тоглогч байхгүй.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Месси Аргентин Гректэй хийсэн тоглолтод багийн ахлагчаар гарлаа. Тэр бол энэ удаад хөлбөмбөгийн ногоон талбайд гарсан багийн ахлагч нараас хамгийн залуу нь.  Мэдээж ахиад шилдэг тоглогч Месси байлаа.  Гэхдээ тэр шилдэг нь байсан ч  “гоол+ дамжуулалт”- ын эзэмшигч биш.


Зөвхөн ялалт

2011 онд “Барселона”, “Севилья”-ийн тоглолт 1:3 харьцаатай байлаа. Гэвч цомыг авахын тулд Барселонад 2 гоол хэрэгтэй. Ахиад л алдарт Мессигийн хет трикийн ачаар Барса хожлын эзэн болов. Ийнхүү шөвөгт Копенгагеныг буулган авснаар “Барселона” Евро цомын нэгэн рекорд тогтоов. Харин Месси алтан бөмбөгийн эзэн болсон төдийгүй  дараалан дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан дэлхийн түүхэн дэх тав дахь довтлогч болов. 2011 оны хавар болсон Лигийн аваргын үеэр Месси 200 дахь гоолоо орууллаа. Түүнээс  өмнө Марадона, Плантини, Зидан л байлаа.

2011 оны 12 дугаар сард  Месси 807 оноогоор  дэлхийн хамгийн шилдэг тамирчнаар тодорсныг Францын “Экип “сэтгүүл мэдээлэв Месси 1998 оноос хойш шилдгээр шалгарсан анхны хөлбөмбөгийн тамирчин байв.
 2012 онд Швейцарийн шигшээ багийг Аргентинчууд Мессигийн алдарт хет трикийн ачаар 3:1-ээр буулган авсныг мартахын аргагүй. Тэр бол энэ цагийн үеийн шилдэг гэдэгтэй хэн ч маргахгүй.


Хайр, гэр бүл

Лионель Месси хөлбөмбөгчдөөс өөрийн сонгосон хайранд хамгийн үнэнч нэгэн. Түүний хайртай бүсгүй нь хар багынх нь найз.  Хосуудын гэр бүлүүд эртнээс нөхөрлөсөн бөгөөд  Антонелла Рокуццо одоогоор фитнес клубт ажилладаг. Месси өөрийнхөө бүхий л чөлөөт цагийн гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх дуртай.Тэрээр аав болоод тун удаагүй байгаа билээ. 2012 оны арваннэгдүгээр сарын 2-нд аав болсноо Месси албан ёсоор зарласан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан