Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уго Чавесийн тангараг өргөх ёслолыг хойшлууллаа

Венесуэлийн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Уго Чавесийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 10-д буюу маргааш болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Франс-пресс агентлагийн мэдээлснээр дэд ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр парламентад бичсэн захидалдаа энэ талаар  дурдсан байна. Чавесийн хорт хавдрыг эмчилж байгаа Кубын эмч нар түүнийг ойрын үед Венесуэльдээ эргэн очихыг хориглосноос ийнхүү ёслолыг хойшлуулжээ.
Харин сөрөг хүчний төлөөлөгчид Чавес тангаргаа өргөж чадахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулъя гэсэн шаардлага тавьж байгаа юм.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан