Маргааш нийслэлчүүдийн цасны баяртай
2013 оны 1 сарын 11
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан,албан хаагчдын уламжлалт “Цасны баяр-2013” өдөрлөг Хандгайтын “Янзага” зусланд маргааш болно. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Өдөр тутмын биеийн тамир-Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвт өвлийн улирлын биеийн тамир,чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэнд НИТХ,Нийслэлийн ЗДТГ,Нийслэлийн Захирагчийн ажлын алба,харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд,Нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар,хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжиг, үндэсний сурын харваагаар өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Улаанбаатар-2040.Зуны олимпийн наадам” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох юм. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд оролцож, ажил үйлсээрээ 2012 оны “Нийслэлийн Биеийн тамир,спортын шилдэг хамтлаг”-аар шалгарсан байгууллага,хамт олонд шагнал гардуулах юм байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.