Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зэвсгийн худалдааг хязгаарлахыг Конгресс дэмжихгүй байх

АНУ-д галт зэвсгийн чөлөөт худалдааг хязгаарлах талаар ерөнхийлөгч Барак Обамагийн дэвшүүлсэн саналын ихэнхийг Конгресс дэмжихгүй байх гэж ерөнхийлөгч  Барак Обама үзэж байна.
Коннектикут мужид бага сургуульд зэвсэглэн халдаж 20 хүүхдийн амь хөнөөсөн  аймшигт хэргийн дараа АНУ-ын засаг захиргаа хүчирхийлэл, зэвсгийн чөлөөт худалдааг хязгаарлах ажлын хэсгийн дэд ерөнхийлөгч Жозеф Байденаар ахлуулан байгуулсан юм. Ажлын хэсгийн саналаар бол зэвсэг худалдан авч байгаа хүмүүсийн талаар хяналтын тогтолцоо бий болгох, томоохон дэлгүүрүүдэд зэвсэг худалдаалахыг хориглох, галт зэвсгээр үйлдсэн гэмт хэргүүдэд дүгнэлт хийх зэрэг саналуудаа саяхан ерөнхийлөгч Барак Обамад танилцуулсан юм.
“Энэ бүх саналуудыг конгресс сонсохгүй гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ конгресийн гишүүд асуудлыг эрүүл ухаанаар авч үзэж хүн чанараар хандана гэж найдаж байна” гэж даваа гарагт Барак Обама хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.  
Тэр бас ажлын хэсгийн саналыг судалж үзээд, ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа өөрийн саналаа дахин боловсруулна гэсэн байна. Галт зэвсэгт хяналт тавих асуудал нь түүний төрийн тэргүүний ирэх дөрвөн жилийн онцгой анхаарах зүйл байна гэжээ.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан