Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барина

Олонхийг ирцээ бүрдүүлж чадахгүй, хууль батлах үед ирээгүй гишүүний өмнөөс кноп дарж хууль баталж байна хэмээн цөөнхийн бүлэг эсэргүүцэж УИХ-ын чуулганы хуралдааныг бүлгээрээ тасалж байсан. Тэгвэл үүний хариу болгож АН-ын бүлгээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Энэхүү хуулийн төслийг Д.Эрдэнэбат, М.Зоригт нарын гишүүд өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих юм байна. Хуулийн төслийн гол агуулга нь нам эвслийн бүлэг нь нэгдсэн чуулганы болон байнгын хорооны хуралдаанд өөрийн бүлгийн гишүүдийн ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангах оролцуулах үүргийг хүлээх, үүргээ нэг чуулганы хугацаанд наймаас дээш удаа биелүүлээгүй тохиолдолд бүлгийг татан буугдсанд тооцохоор хуулийн төсөлд тусгажээ.

Д.Намнан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан