Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн Их сургуульд бөмбөг дэлбэлж 80 хүний амь үрэгдлээ

Сирийн Алеппо хотын их сургуульд өчигдөр бөмбөг дэлбэлсний улмаас 82 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн бэртэж шархадлаа гэж хотын амбан захирагч Мохаммед Вахид Аккад мэдээлсэн байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр бол амь үрэгдсэн хүний тоо өсч магадгүй гэнэ. 
Сургууль, түүний ойр орчимд оюутнуудаас гадна Алеппо орчмоос цугларсан 30 орчим мянган дүрвэгч амьдардаг байсан гэнэ. Өчигдөр өвлийн улирлын хичээл эхэлж байсан нь байдлыг улам ч хүндрүүлжээ. Архитектурын салбарын дотуур байрны дэргэд бөмбөг дэлбэлсэн хариуцлагыг одоогоор ямар ч байгууллага, зэвсэгт бүлэглэл хүлээгээгүй байна.
Засгийн газрынхны зүгээс сүүлийн үед пуужингаар буудах болсон босогчдыг буруутгаж байгаа юм.
Алеппо нь Сирийн умард нутгийн нийслэл гэгддэг томоохон хот бөгөөд Их сургууль нь одоогоор Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг дэвсгэрт байрладаг юм байна.
2011 оны хавраас Сирид Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн сөргөлдөөн иргэний дайн болон хувирч НҮБ-ын тооцоолсноор 60 гаруй мянган хүний амь хохироод байгаа юм.
Ц.Хас

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан