НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“Гэгээн муза”-д өрсөлдөх бүтээлүүд тодорч байна
Драмын урлагийн шилдгийг тодруулах “Гэгээн Муза” наадмын тов гарчээ. Ирэх гуравдугаар сарын 27-нд болох тус наадамд оролцох орон нутгийн театруудын нэр эхнээсээ тодорчээ. “Гэгээн муза 2012”-т “Сонгодог урлаг II” хөтөлбөрийн хүрээнд орон даяар зарласан уралдаанд шалгарсан Дорнод, Завхан, Дархан-Уул аймгийн Хөгжимт драмын театр оролцох юм байна.
Мөн “Гэгээн Муза” наадамд нэр дэвшүүлэх бүтээлийг тодруулах комиссынхон хөдөө орон нутгаар явж шалгаруулалт хийж эхэлжээ. Одоогоор Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан найруулагч Ч.Түвшингийн “Тамын дурлал” жүжгээрээ оролцохоор шалгарчээ. Харин УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн жил тайзнаа амилуулсан хоёр томоохон бүтээл болох алдарт У.Шикспирийн “Гамлет”, Японы “Гэнжийн тууль”-иас сэдэвлэн бүтээсэн “Эсрэг дурлал” жүжгээ сойсон гэнэ. Гуравдугаар сарын эхээр уг наадамд оролцох театруудын нэр бүрэн тодорч, 20-ноос бүтээлүүдийг УДЭТ-ын тайзнаа тоглон үзэгчдийн хүртээл болгох юм.

0 Сэтгэгдэл