Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Детройт хотноо олон улсын авто үзэсгэлэн нээгдлээ
Детройт хотноо олон улсын авто үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн эхний хоёр өдөр нь зөвхөн сэтгүүлчид, бизнесийн төлөөлөлд зориулан ажилладаг. Энэ хоёр өдөр сэтгүүлчид авто үзэсгэлэнд тавьсан дэлхийн авто ертөнцийн хамгийн шинэ машин, чиг хандлагын талаар чөлөөтэй сурвалжилдаг. Харин бизнесийн төлөөллүүд олон тооны гэрээ байгуулдаг. Үүний дараагаар жирийн үзэгчдийг чөлөөтэй оруулдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд машин үйлдвэрлэгчид 50 шинэ загварын машиныг олон нийтэд танилцуулахаар авчирчээ. Эдгээрээс “Infiniti Q50” машин цугласан олны анхаарлыг хамгийн ихээр татсан байна. Дизайны хувьд уламжлалт гэж болохоор ч хөдөлгүүр нь 200 морины хүчтэй, турботой Мерседесийнх. Орчин үеийн чиг хандлагыг маш соргог мэдэрсэн электрон тоноглолтой. Жишээлэхэд, хянах самбар дээрээсээ “Facebook” гэх мэт олон нийтийн сүлжээнд тавигдаж байгаа мэдээ, зураг зэргийг шууд горимоор харах боломжтой. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцоход аюулгүй байдал хамгийн чухал болохоор жолооч нь олон нийтийн сүлжээнд өөрийн сэтгэгдлээ үлдээх боломжгүй, зөвхөн харна.

“Ауиди”-гийн шинэ загвар “Audi SQ5” 354 морины хүчтэй, “Audi RS7” бол бүр 560 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд ердөө 3,7 секундын дотор цагт 100 км хүртэл хурдалдаг.

“BMW M6” мөн л адил 560 морины хүчтэй хөдөлгүүртэй. Мөн“BMW” компани “BMW Z4”-ийг шинээр танилцуулжээ.

“Mercedes” компани нь шинэчлэн сайжруулсан бүх загваруудаа танил­цуулжээ. Бүгд аюулгүйн шинэ систем, илүү хэмнэлттэй шинэ хөдөлгүүртэй болсон байна. “Mercedes E63 AMG” гэхэд л 500 метрийн урдахыг харах чадвартай олон функцтэй камертэй. Камер нь замын тэмдэг, явган зорчигч, гэнэтийн саад зэргийг ялган таних чадвартай. Энэ систем нь эхлээд жолоочийг аюулаас зайлсхийх боломжгүй байгаа талаар анхааруулж байгаад гарцаагүй тохиолдолд өөрөө тормозлоно.

“Chevrolet Corvette” есөн жилийн дараа гаргасан анхны шинэ загвараа танилцуулжээ. Энэ загвар нь 450 морины хүчтэй, 6,2 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй. “Bentley” компани ч өөрийн супер машинаа авчирсан байна. Энэ машин цагт 325 км хүртэл хурдалж чаддаг дэлхийн хамгийн хурдан машины нэг юм.

Товчхондоо, машин үйлдвэрлэгчид нь 2008 оноос эхэлсэн эдийн засгийн хямрал дуусч байгаатай холбоотойгоор асар хүчтэй хөдөлгүүртэй, өндөр хурдтай, түлш их зарцуулдаг үнэтэй загваруудад илүү анхаардаг болжээ. Хямралаас гарч байгаагийн шинж олон. Жишээлэхэд, АНУ-д өнгөрсөн жилийн байдлаар машины борлуулалт 13 хувиар нэмэгдсэн. Манай урд хөршид ч мөн адил автомашины борлуулалт тууштай нэмэгдэж байгаа. Оросын хувьд бүр ч илүү сайн байгаа бөгөөд энэ оны сүүл, дарааа жилийн эхэн гэхэд автомашины борлуулалтаараа Германыг түрүүлэн Европын хамгийн том зах зээл болно гэж мэргэжилтнүүд үзжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан