Засгийн газрын “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх “ХУРДАН” 24/7 цэгийг нээлээ.
Тус цэгээр иргэд цагийн хязгаарлалтгүйгээр төр, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг авах боломжтой. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 18 “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 323 мянга гаруй үйлчилгээ, 48 “ХУРДАН” цэгээр 37 мянга гаруй үйлчилгээг операторын горимоор үзүүлжээ.
Мөн иргэдэд үйлчилгээг илүү ойртуулах зорилгоор “ХУРДАН” цэгүүдийн байршлыг Google Maps платформд бүртгэлжүүлж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.


























