Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Супер баатар Бэтмений машин 4,6 сая долларын үнэ хүрлээ

Супер баатар Бэтмений хамгийн анхны “Бэтмобиль” Lincoln Futura дуудлага худалдаан дээр 4,6 сая долларт алх цохиулсан байна. Түүний зургаан машин байдгаас анхныхыг нь ийнхүү худалдаж байгаа юм. “Бэтмобиль” –ийг автомашины нэрт зохион бүтээгч Жорж Баррис 1955 оны Ford Lincoln Futura машины загвар дээр үндэслэн 1966 онд Бэтмен буюу сарьсан багваахай хүний цуврал кинонд зориулан 15 мянган доллараар тоноглож бүтээсэн юм байна. Машиныг хар хөх өнгөөр будаж улаан өнгөөр бүслэн хаалган дээр нь Бэтмений тэмдгийг зуржээ.
Супер баатарт машинаас гадна хэд хэдэн тоноглол тухайлбал “бэттелефон” ч бий болжээ. Супер баатрын машиныг автомашин цуглуулагч, бизнесмен Рик Шампэйн авчээ. Ийнхүү “Бэтмобиль” Шон Коннерийн “Миний хайртай тагнуул” кинонд Жеймс Бондод тоглохдоо ийн унаж явсан Aston Martin DB5 машиныг 2010 онд зарснаас өндөр үнээр худалдаалагдсан байна.

0 Сэтгэгдэл