Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Photoshop-оор зургийг хар цагаан болгох
Бид цувралаар Photoshop хичээл заах гэж байна. Уншигч танд өдөр тутам хэрэг болж магадгүй энэ хичээлүүдийг алдалгүй үзэхийг санал болгож байна. Photoshop-оор зургийг хар цагаан болгох

Юуны өмнө Photoshop програмаа ажиллуулах хэрэгтэй

АЛХАМ 1
File-Open командаар зургаа нээж оруулна

ажиллахад бэлэн болсон байдал


АЛХАМ 2
Түүний дараа Image-Mode-Grayscale командыг сонгоод гарч ирэх цонхноо Discard товчийг дар

Ингээд хар цагаан болголоо. Сонинд ашиглах гэж байгаа бол та ингээд хар цагаан болгоод сурч байгаа юм.

АЛХАМ 3
SAVE AS... гэдгээр нэрийг нь өөрчилж хадгалах хэрэгтэй хэрэв тэгэхгүй бол үндсэн зураг чинь хар цагаан болоод хадгалагдчихна шүү


Хадгалахад анхаарах зүйл


Хар цагаан болгосон зургийнхаа хэмжээг юунд ашиглах гэж байгаагаас шалтгаалан багахан тохируулга хийж өгнө.

Таны дэлгэцэн дээр ийм цонх гарч ирнэ

Энэ цонхонд width буюу хөндлөнгөөрөө таны зураг ямар хэмжээтэй байхыг заана. тэндээс зургийнхаа хөндлөнгийн хэмжээг сонгоод Resolution гэсэн хэсэгт 72 гэсэн байгаа нь таны зургийн цэгийн нягтрал чанарыг илтгэж байгаа юм. Интернэтийн орчинд зураг ашиглах бол 72 л байхад хангалттай харин сонинд эх бэлтгэх гэж байгаа бол 200 болгоорой . Сэтгүүлийн зургийн чанар 300 байвал тохиромжтой шүү.

Одоо зургийн хэмжээгээ сонгосон бол хадгалахад бэлэн боллоо.

SAVE AS... команд өгсний дараа дараахь цонх гарч ирнэ. Интернэтийн орчинд ашиглах гэж байгаа зураг бол FORMAT хэсгээс JPEJ гэдэг өргөтгөлийг сонгож хадгалвал багтаамж нь бага болж хадгалагдан шүү.


0 Сэтгэгдэл
болж байна би сурах юм шиг байна
zow sanaachlaga bna amjilt husii
Хамгийн их уншсан