Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Оросууд спорт загварын шинэ машин худалдаанд гаргалаа

1. ОХУ-ын Таганрогийн автозовод спортын Aquila машин үйлдвэрээс гаргалаа. 1,6 литрийн багтаамжтай, 107 морины хүчтэй мотортой энэ хөлөг 400 мянган рублийн үнэтэй. Энэ бол оросын спорт загварын машины анхдагч биш.

2. Aquila-г гуравдугаар сарын 15-наас худалдаанд гаргана гэж байгаа ч үйлдвэр нь захиалга аваад эхэлжээ.

3. Машинд Mitsubishi Motor Co-гийн лицензээр хүчтэй мотор тавьсан байна.

4. Энэ шинэ машинд аюулгүйн дэр, агааржуулагч гээд орчин үеийн машинд байдаг бүхэн бий.

5. Оросын үйлдвэрүүд 2008, 2009 онд “Маруся Моторс” компанитай хамтран Marussia B1 и B2 машин гаргасан нь 4,5 сая рублиэр үнэлэгдэж байсан юм.

6. 2002 оны эхээр “Руссо-Балт” машиныг Ригад үйлдвэрлэхээр оролдож байсан удаа бий. Гэхдээ энэ төсөл бүтээгүй юм.

7. 2005 онд “Оросын автомашины дизайн” компани бас эх орны спорт загварын машин бүтээх “Небо” төсөл хэрэгжүүлсэн. Гэхдээ одоо болтол ирээдүй нь бүрхэг байгаа хэвээр.

8. Геннадий Хаинова, Дмитрий Парфенова хоёр 1980-аад оноос эхлээд хувиараа спорт загварын машин хийхээр оролдож “Лаура” машины бүхий л зүйлийг гараараа хийсэн. Энэ төсөл бас нэг их газар аваагүй.

9. Lada Roadster Concept бол оросын залуу зохион бүтээгчдийн туршилтын загвар. Үүнийг алдарт Lada “Калина”-д үндэслэсэн.

10. Лихачёвын заводын залуу инженерүүд бас Aleko 141CR гэсэн спорт, аяллын машины загвар туршилтаар бүтээж байсан. Гэхдээ ганцхан хувийг үйлдвэрлэсэн.

11. 1951 онд ГАЗ-СГ2 “Торпедо-ГАЗ” гэдэг уралдааны машин. 190 км.цаг хурдалдаг, хөдлөөд 33,7 секундын дотор 1000 метр хол явдаг машин.

12. 1939 оны спорт загварын ЗИС101А машин. ЗИС үйлдвэрийн залуу инженерүүдийн бүтээсэн энэ машин дээд тал нь 162 км.цаг хурдална.

13. Москвагийн автомото клубт 1937 онд бүтээсэн спорт загварын машин. Тухайн үеийн ГАЗ-А болон ГАЗ-М1 автомашин дээр тулгуурлан бүтээсэн. Дээд хурд нь 135 км.цаг.

0 Сэтгэгдэл