Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
“МӨРӨӨДЛИЙН ТЕАТР” САР ШИНЭЭР АНУ-Д ТОГЛОНО
Монголын хошин урлагийн хамгийн залуу хамтлаг “Мөрөөдлийн театр” сар шинээр хилийн чанадад байх гэнэ. Тэд АНУ дахь монголчууддаа зориулж шилдэг тоглолтуудаа хийхээр төлөвлөжээ. Энэ тоглолтын сурталчилгаа интернэтээр аль хэдийнэ түгэж, үзэгчдийнхээ сэтгэлийг гэгэлзүүлж байна. Өнгөрсөн онд “Амьдрал өөрөө бэлэг”, “Хайртай бол эргэж хараарай”, “Их ид шидтэн” зэрэг жүжиг, “Ээжийн дайсан” уран сайхны кино бүтээсэн бол Америк дахь монголчууддаа тайлан тоглолтоо зориулах юм  байна. Тоглолтын дараа гэгээн хайрын “Валентины” баярын үдэшлэг хийхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна “Мөрөөдлийн театр” энэ оны уран бүтээлийнхээ бэлтгэлд орсон байна. Гуравдугаар сард үзэгчдэд толилуулах шинэ тоглолтынхоо клипний зураг авах ажлыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд хийж яваа. Энэ ажлаа дуусгаад АНУ-г зорих юм байна.
Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан