Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Албан өрөөндөө та уйтгартай байна уу, өөрийгөө зугаацуул

Та суурин ажилладаг, тэгээд өрөөндөө жаахан уйтгартай юм шиг санагдаад байна уу. Өдөржин л компьютерийн ард суугаад, нэг л хэвийн, тэгээд ч хэн ч таныг анхаарахгүй байх шиг. Тэгвэл та ажлаа завсарлаад шинийг сэдэж, сонирхолтой зүйлээр оролд л доо. Юунаас эхлэх вэ гэж үү. Эхлээд ажлынхаа ширээг хар. Мэдээж таны ажилд хэрэгтэй бичгийн хэрэгслүүд л байгаа биз. Тэгвэл тэндээс эхэлье.

Бичгийн хавчаар

Бичгийн хавчаарыг анх 1867 онд АНУ-д  Б.Фрей гэгч санаачилж патент авч байжээ. Өнөөдөр бичгийн хавчаар хэмээх энэ зүйл дэлхийгээр нэг тарж, бүр цоож онгойлгох, тагнуулчийн зэвсэг хүртэл болж байна. Ширээн дээрээ хөглөрөх энэ хавчааруудаар та уран сэтгэмж бүхий юу ч урлаж болно шүү. Яадаг юм, үзэг балны хөнөг,  хогийн саваа ингэж чимэглэж ч болно. Туршаад үз л дээ.


Наадаг цаас

Америкийн зохион бүтээгч Артур Фрай өөрийнхөө ажил төрлийг ямагт жижиг цаасан дээр тэмдэглэдэг байж. Харамсалтай нь тэр нь дорхноо л алга болчихоод болдоггүй. Ингээд түүнийгээ цавуудаад энд тэндээ нааж эхэлснээр тэмдэглэгээний жижиг цаасыг цавуутай болгох санаа төрсөн гэдэг. Наадаг цаасыг хаана ч юун дээр ч нааж болно. Урлагийн бүтээл ч болгож болно. Брайн Валлет 183 ширхэг наадаг цаасан ханаа чимэглэсэн нь энэ.
Харин энэ хунг хийхэд 500 ширхэг наадаг цаас орсон гэж байгаа.


Тосон бал

Унгарын зохион бүтээгч Биро Йожеф энэ бүтээлээрээ 1938 онд патент авсан гэдэг. Үзгэнд черниль соруулахгүй, бяцхан шарик нь ардаа байх балыг төгсгөлгүй гаргадаг энэ үзгээр чухам юун дээр ч бичиж болно. Мэтту Реинболд гэгч гадил жимсэн дээр зураг зурсан нь энэ.

Баллуур

1770 онд Неирне гэгч резин нь харандаан балыг амархан арилгадгийг нээж баллуур гарсан гэдэг. Өнөөдөр харандааны, бэхийн, хатуу зөөлөн, бүр цахилгаан баллуур гэж хүртэл гарчээ. Гэхдээ та жаахан уйтгарлаад байвал ширээнийхээ нүдэнд байга баллуураар юу ч урлаж болох нь байна шүү. Энэ бол Виниа гэгчийн баллуураар урласан “уран баримал”.

Штрих буюу арилгагч

Бичээч, нарийн бичгийн дарга нарын хамгийн дотнын туслагч даа. Бичгийн машин бол бичиг хэргийн хүмүүсийн хамгийн дэвшилтэт багаж байсан үед үүн шиг хэрэгтэй зүйл байсангүй. Хуудас дүүрэн бичсэн зүйлд ганц хоёрхон алдаа гарчихад ямар дахиад бичилтэй биш дээ. Америкийн нэгэн бичээч Бетт Клэр Макмюррей яг ийм алдааныхаа явцад арилгагчийг сэдэж олсон гэдэг. Нээрээ зураач хүн алдаагаа ердөө л бийр будгаа аваад дарчихдаг байхад бичээч яагаад болохгүй гэж. Тэгээд л тэр өөрийнхөө хүү, химийн багштайгаа хамтран үүнийг гаргаж авах гэж таван жил оролдсон байна.
Гэхдээ штрих чинь зүгээр ч нэг алдаа засах төдий биш, бас өөрөө үзэг, бийр болно шүү. Ханан дээр зураг ч зурж болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан