Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монголчуудын урласан цасан сийлбэр олон улсын тэмцээнд түрүүлжээ
Брекенрижийн олон улсын цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын уран бүтээлчдийн урласан “Монгол баатрууд” хэмээх цасан баримал тэргүүн байр эзэлжээ. XIII зууны монгол баатруудыг харуулсан 20 тоннын жинтэй энэ цасан сийлбэрийг таван гишүүнтэй Монгол баг 65 цагийн дотор зөвхөн гар багажаар урласан байна.
АНУ-ын Колорадо мужийн Брекенрижэд 23 дахь жилдээ зохион явуулж буй олон улсын энэхүү наадамд манай уран бүтээлчид 14 орны сийлбэрчидтэй өрсөлджээ. Брекенрижийн цасан сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй багууд таван өдөр, 65 цагийн дотор бүтээлээ урлаж дуусах ёстой байдаг ажээ. Аваргаа шалгаруулахдаа мэргэжилтнүүдийн үнэлгээ, үзэгчдийн үнэлгээ, мөн хүүхдүүдийн таашаал хүртсэн бүтээлийг тус бүр шалгаруулаад тэргүүн байрын эзнийг тодруулдаг юм байна. “Монгол баатрууд” цасан сийлбэрийн хувьд мэргэжилтнүүдийн зүгээс ч, үзэгч олон нийтийн зүгээс ч хамгийн өндөр үнэлгээ авснаар зүй ёсоор тэргүүн байрт оржээ. Гэхдээ энэхүү уралдааны шагналыг ямар нэгэн мөнгөн шагнал дагалддаггүйгээрээ онцлогтой гэнэ.





 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан