Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дорно дахины Цагаан сар

Япончууд шинэ оны анхны өдрийн үйл бүхнийг бэлгэддэг

Япончууд дорны уламжлалаар цагаан сар тэмдэглэдэг боловч баярын өдрийг билгийн тооллоор тогтоодоггүйгээрээ Азийн бусад орноос ялгаатай. 1873 оноос хойш Японд сарны тооллоор Цагаан сар тэмдэглэх заншлыг халжээ. Тиймээс өдгөө жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Цагаан сараа хийж, шинэ оноо угтдаг болжээ. Цагаан сарын өмнө Японы шуудангуудын ачаалал эрс нэмэгддэг. Учир нь, шинэ оны баяр хүргэн мэндчилгээ, ил захидал илгээх нь Цагаан сарын хамгийн
түгээмэл уламжлалын нэг юм. Тиймээс шуудангууд энэ үеэр цагаар ажиллах шууданчийг олноор нь авч ажиллуулдаг байна. Зөвхөн гэр бүлд нь уй гашуу тохиолдсон хүмүүс л ил захидал явуулдаггүй. Мэдээж, ил захидлын зураг чимэглэл нь тухайн онд гарч буй 12 жилийн амьтных байдаг. Япончууд Хятадтай адил хүүхдүүддээ дугтуйтай бэлэг өгдөг. Энэ заншлыг японоор “отошидама”
гэж нэрлэдэг байна. Японы цагаан сарын зоогийн хүндэт идээ нь будааны бялуу
юм. Мочи гэж нэрлэдэг будааны бялууг оны сүүлчийн өдөр бэлтгэж хийгээд оны эхний өдөр гэр бүлээрээ зооглодог ёстой. Япончууд шинэ он эхлэхэд бүх зүйл шинээр эхэлж байна гэж үздэг ард түмэн. Тийм ч учраас, анхны нар, анхны инээмсэглэл, анхны захидал гээд шинэ оны эхний өдрийн
үйл бүхнийг бэлэгддэг гэнэ.

Солонгосын цагаан сарын хүндэт идээ нь будааны бялуу

Солонгосын зурхайн тоолол Хятадтай таардаг учир энэ хоёр улс цагаан сараа нэг өдөр тэмдэглэж эхэлдэг. Солонгосын Цагаан сар гурван хоног үргэлжилдэг. Цагаан сарын өдөр өнгө өнгийн хамбуг өмссөн хүмүүс аав ээж, дотны
хүмүүстээ зочлон золгодог. Эцэг эх, эмээ өвөөдөө үр хүүхдүүд нь гүн
хүндэтгэл үзүүлж буйн илэрхийлэл болгон мөргөж золгодог. Харин ахмад
настнууд нь үүний хариуд хүүхдүүдэд мөнгө бэлэглэдэг аж. Цагаан сарын
гол зоог нь Японтой адил будааны бялуу байдаг. Онцлог нь, будааны
бялуугаа шөлтэй хамт иддэг байна.Солонгосчууд Цагаан сараар гэр бүлээрээ олон төрлийн тоглоом наадгай тоглодог.




Вьетнамчууд цагаан сараар гэрээ тоор цэцгээр гоёдог

Вьетнамын Цагаан сарыг Тет гэдэг. Хятад, Вьетнамын Цагаан сар хоорондоо маш төстэй. Шинэ оноо угтаж, гэр орноо цэвэрлээд, аав ээж, ах дүүсийндээ зочлон, хүүхдүүдэд бэлэг тарааж, өвөг дээсийнхээ дурсгалыг хүндэтгэн, шинэ дэлгүүр хоршоогоо цагаан сарын өдөр нээх зэрэг уламжлал ёс нь Хятадтай адил. Шинэ оноос өмнө өр төлбөрөө барагдуулахыг эрхэмлэдэг нь манайхтай ижил. Вьетнам айлд Монголтой адил авдар бий. Энэ авдарт хүндэтгэлийн идээгээ таван төрлийн жимсээр засдаг байна. Хятадтай адил айлууд нь хөлсний бүжигчдийг гэртээ урьж, луугийн бүжиг үйлддэг. Айлууд гэрээ цэцэг навчаар, ялангуяа тоорын цэцгээр чимдэг уламжлалтай. Вьетнамчууд цагаан сараар ус ихээр худалдан авдаг. Учир нь, мөнгө ус шиг урсан орж ирэхийг бэлгэддэг байна.




Түвдүүд цагаан сараар архи амсдаггүй

Цагаан сарыг манайхтай хамгийн төстэй тэмдэглэдэг улс бол Түвд. Хятадын нэг мужийн хувьд Цагаан сар тус улстай адил 15 хоног үргэлжилнэ. Эрт үед Цагаан сарыг тоорын мод цэцэглэх намар цагт тэмдэглэдэг байсан гэдэг. Түвдүүд Цагаан сараар архи дарс уудаггүй, харин манай айрагтай төстэй ундаагаар зочноо дайлдаг байна. Харин хүндтэй идээ нь гутук гэдэг олон зүйлийн орц найрлагаас бүрдсэн гоймон байдаг аж. Түвдийн Цагаан сарын нэг онцлог уламжлал нь зуурсан гурил дотор халуун ногоо, давс, ноос, будаа, нүүрс зэргийг нууж, хүмүүс түүнийг нь эрж хайж байж олдог байна. Хэрвээ давс, ноос, будаатай гурил олбол ирэх онд аз хийморьтой байна гэж үздэг бол дотор нь нүүрс хийсэн гурил авбал муугийн ёр гэлцдэг. Харин халуун ногоотой гурил байвал ирэх ондоо их ярих нь гэдэг байна.




Хятадууд цагаан сараар банш зооглож, эд баялаг арвижихыг бэлгэддэг

Цагаан сарын баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улс бол яах аргагүй хятадууд билээ. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг Хятадын ард түмэн цагаан сараараа нэг амсхийж, ажил хийхээр хол явсан нэг нь гэртээ эргэж ирэн, гэр бүлээрээ цугларан баярладаг юм. Гэхдээ хагас сар үргэлжилдэг Хятадын цагаан сар бол зөвхөн алжаалаа тайлж амрах боломж биш, харин олон зуун жилийн уламжлал ёсоо дагаж, эцэг өвгөдөө дээдлэх, ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө залбирах их ёс, бэлгэдлийн баяр юм.
Хятадын цагаан сар зөвхөн эх газарт бус хан үндэстэн олноор оршин суудаг Сингапур, Индонези, Лаос, Малайз, Филлипин, Тайландад ч нэг өдөр болдог.
Хятадууд мөнгөө хадгалдгаараа алдартай ард түмэн. Харин тэд цагаан сардаа  хадгалсан мөнгөнөөсөө гар татахгүй зарцуулдаг. Гэр орноо чимэглэх, элбэг дэлбэг хоол хүнс бэлтгэх, шинэ хувцас авах гээд Цагаан сарын өмнө нэлээдгүй мөнгийг тэд эргэлтэнд оруулдаг юм.
Цагаан сарын өмнөх  өдрүүдэд гэр орноо цэвэрлэх нь манайхтай адил бөгөөд энэ үйлээ тэд өнгөрсөн жилийн муу муухай зүйлийг арилгаж, шинээр сайн сайхныг урин дуудаж, хүлээн авахад бэлэн болгох учиртай хэмээдэг. Түүнчлэн цагаан сарын эхний өдөр гэрийнхээ ойр орчимд хогийн сав, шүүр зэргийг байлгахыг ч цээрлэдэг. Цэвэрлэж ариутгасан гэрээ улаан өнгийн цаасан хайчилбараар чимэх нь цагаан сарын салшгүй нэг хэсэг. Эдгээр хайчилбар дээр хятад ханзаар “аз жаргал”, “баялаг”, “урт удаан амьдрал” зэрэг бэлгэтэй үгсийг бичсэн байдаг юм.
Манайхаар бол битүүний өдрийн зоог нь Хятадын цагаан сарын хамгийн чухал үйл явдлын нэг. Жилийн турш хол байсан ах дүү, үр хүүхэд нь эргэж төрсөн гэртээ цугларан цагаан сарын өмнөх орой ширээ тойрон сууж, баярын идээ зоогоо барих нь их утга учиртай байдаг аж. Энэ өдрийн зоогонд гахай, нугас, тахиа, загасны махаар амттай хоол бэлтгэж, хажуугаар нь амттанаар ширээгээ дүүргэдэг. Хооллосныхоо дараа хашаандаа салют буудуулж, ойролцоохь сүм хийдэд очиж мөргөдөг байна. Мөн гэртээ бурхан шүтээндээ зориулж идээ ундаа ч өргөдөг ёстой.

Цагаан сарын эхний өдөр олон айл махаар хийсэн хүнс хоол идэхээс татгалздаг. Түүнчлэн шинийн нэгэнд хутга харшилдуулахыг цээрлэдэг учир бүх хоол хүнсээ урьдчилан бэлтгэдэг.
Харин шинийн хоёрны өдөр айлын бэр болоод явсан охидууд төрсөн гэртээ очдог ёстой. Мөн өвөг дээдэс, бурхан шүтээндээ өргөл өргөдөг. Хятадууд бүх нохой  шинийн хоёрны өдөр төрсөн гэж үздэг учир энэ өдөр нохой хооллодог. Түүнчлэн энэ өдөр шинэ бизнес, ажил төрлөө эхэлбэл ашиг орлого их олох сайн гэж үздэг.
Хятадууд шинийн тавны өглөө урьдаас бэлтгэсэн баншаа жигнэн иддэг. Энэ өдрийг эд баялгийн бурхны төрсөн өдөр гэж үздэг учир банш зооглодог юм. Банш нь хэлбэрээрээ ч, энэ үгийг бичдэг ханз ч нь эд баялгийг бэлгэддэг учраас ийм ёс гарчээ.
Хятадын бэлэг өгөх заншилд гэр бүл болсон хүмүүс ойр дотныхоо хүүхдүүд болон хүнтэй суугаагүй хүмүүст дугтуйтай мөнгө өгдөг. Дугтуй нь ихэвчлэн улаан өнгөтэй байдаг.  Харин дугтуй доторх мөнгөний хэмжээ нь хятадуудын бэлгэшээдэг наймын тоотой байдаг бөгөөд найман доллар байх нь элбэг. Зөвхөн гэр бүлийн хүрээнд бэлэг өгдөггүй, албан газар, компаниуд ч ажилтнууддаа мөнгө бэлэглэх нь түгээмэл. Харин мөнгө нь сондгой тоотой байх ёстой. Айлууд мөнгөнөөс гадна зочилж ирсэн хүмүүстээ жимс, бялуу, жигнэмэг, шоколад зэрэг амттан бэлэглэх нь түгээмэл.


0 Сэтгэгдэл
Өвлийг арай гэж давчихаад хаврын анхны яргуйг идэж ч амжаагүй байхад нь ширээн дээр ууц болгочихдог хүн болгонд дарамт болсон энэ баяр гээд байгаа цагаан сар нэртэй Улаан сар чинь үхснийх нь Монголын баяр байдгийн өмхий манжууд Монголыг дарах гэж хүн амыг нь багасгах мал аж ахуйгаас нь холдуулах гэж хамаг малыг нь алуулж эрчүүдийг нь лам болгож бузрын хогийн муу ёрын зүйр үгээр дунд нь яс хаяж байгааг санаа ч.....Жишээ нь: Эрийн муу эмийн дээр, Эр эмийн хооронд илжиг бүү жороол, эм хүний үс урт ухаан богино /Мандухай сэцэн, Ану хатан манж хятадуудынхаар бол ухаан муутай юм байналдаа/, Уул усны ойр нь дээр ураг садны хол нь дээр /Хоорондоо бүлэрхэж амьдардаг байдлыг холдуулж биесээ танихгүй цус ойртолтыг ингэж эхлүүлсэн байх нь/ гэх мэтийн аль болох эв нэгдэл гэр бүлийн харьцааг дордуулж хүн амыг өсөлтийг дарах гэсэн хорон муу зүйр үг гаргаж байсан байхад энэ ёрын баяраар юу хийнээ. Зоригтойхон шиг өөрчлөх хэрэгтэй. Монголчууд идээ цагаа элбэг дэлбэг мал тарган, жимс ногоо ургаж гүйцэх цаг буюу Буга урамдах цагаар /9 сарын дунд үед буюу Хуц сар/ найр дэгдээж найрынхаа хажуугаар ураг саднаа мэдэлцэж болохгүй бүтэхгүй байгаа нэгэндээ хэлж сануулж өөд татах ухаан хайрлах гэх мэтээр хуралдайгаа ч хийчихдэг байсан ба энэ үед цол эрх ямбаныхаа баярыг ч хийдэг байжээ.Ноёдыг хүртэл энэ үед найраа дэгдээ бусад үед ард түмэнд бүү дарамт бол гэдэг байсныг САНАГТУН УХААРАГТУН.
Хамгийн их уншсан