Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Валентины өдрийг хаана яаж тэмдэглэдэг вэ

Европын ихэнх орнуудад Гэгээн Валентины өдрийг цэцгэнд умбаж амттанаар хайртыгаа дайлан, зүрхэн хэлбэртэй бэлэг өгч, хайрын илгээлт явуулдаг. Валентины баярын ийм бэлэг 18 дугаар зууны төгсгөлөөс ихэд дэлгэрчээ. Энэ өдөр хамгийн ойрын хайртай хүндээ хайраа илэрхийлсэн ил захидал илгээж, бэлэг өгөн тэмдэглэдэг байна.

Австралийн эрчүүд энэ өдрөөр өөрийнхөө хайртай хүнд шувууны дүр бүхий мануухай өгч хайраа илэрхийлдэг байна. Бас цэцгээр чимэглэсэн жижигхэн дэр өгдөг бол өнөөдөр уламжлал ёсоор ил захидал илгээх нь түгээмэл.
Исландад залуучууд түүдэг асаан, дээгүүр нь харайн харин эмэгтэйчүүд нь эрчүүддээ хүзүүний ороолт нэхэж бэлэглэдэг. Үүн дээрээ жижиг чулуунууд шигтгэнэ.

Уэлсийнхэн болохоор модон халбага солилцоно. Энэ дээрээ сэтгэлийн үгээ илэрхийлсэн сайхан үгс бичнэ.
Канадад бол бүсгүйчүүд гараа зүрхэн дээрээ тавьж эрчүүдэд сэтгэлээ илэрхийлнэ. Харин эрэгтэй нь өөр бүсгүйд талтай бол эмэгтэй нь торгууль төлөх ёстой болдог гэнэ.

Америкчууд ихэвчлэн хайртдаа амттан, чихэр бэлэглэнэ. Мэдээж чихэр нь зүрхэн хэлбэртэй, сэтгэлийн илэрхийллийг илтгэсэн байдаг.
Финчүүд энэ өдрийг хайр сэтгэл, нөхөрлөлийн өдөр гэж найз нөхөд, хайртай зауу, бүсгүй, төрөл төрөгсөддөө ил захидал илгээж, кинонд урин кафе, зоогийн газарт урьж багахан бэлэг өгдөг байна.

Францчууд зөвхөн хайртай бүсгүйдээ ч биш ер нь хэн бүхэнд хайртай дотно байдгаа илэрхийлдэг байна. Харин хайртай бүсгүйгээ бол гоёл чимэглэлийн дэлгүүрээр дагуулан бэлэг авч өгөн хайр сэтгэлээ илэрхийлнэ. Парисын кафе, зоогийн газрууд энэ баярын долоо хоногт тусгай цэсээр үйлчлэн сэтгэл хөдлөм зоог, зуушаар үйлчилж орж ирсэн хүмүүстээ өөрсдийн хийсэн чихэр, печень, цэцэг бэлэглэдэг байна.

Италичууд танилууд, ажил мэргэжил нэгтнүүддээ энэ өдөр зүрхэн хэлбэртэй чихэр, бэлэг дурсгалын зүйл, чихмэл баавгай, цэцэг илгээдэг байна. Хайртдаа илгээдэг зүрхэн хэлбэртэй чихрийг нь baci гэдэг.
Даничууд нэг нэгэндээ хатаасан цагаан цэцэг илгээнэ.

Японы бүсгүйчүүд баярын өмнө дэлгүүрээс шоколад худалдан аваад өөрийн танил эрчүүддээ илгээж өөртөө хайртай эрэгтэйгээ олохыг эрмэлздэг байна.
Саудын Арабт Засгийн газар нь энэ өдрийг тэмдэглэхийг хориглож улаан сарнай худалдахыг зогсоодог гэнэ. Зөрчсөн хүнийг багагүй өндөр торгууль хүлээдэг гэнэ.
Ер нь дэлхий нийтээрээ энэ өдөр хуримладаг өдөр гэдэг. Энэ өдөр хувь заяагаа холбож  байгаа хосууд чехийн хуучны шилтгээнд хуримлаж венийн бүжгэнд ороод, хамтын амьдралынхаа эхний өглөө парисын хамгийн тансаг зочид буудалд сэрж, цэцэг, гүзээлзгэнэ алагласан ширээний ард оргилуун дарс амталж болох шүү дээ. Эс бөгөөс Ямайкад “нүцгэн хурим” хийж бас болох. Усны хувцастай байх хэрэгтэй ч нэгэнт л хамтын амьдралаа холбож байгаа бол бие биенээсээ нуух юу байх билээ дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан