Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Вера Ванг олимпын аварга Эван Лайсачектай хайр сэтгэлийн холбоогүй
Алдарт загвар зохион бүтээгч Вера Ванг өчигдөр “92Y” –т ярилцлага өгөхдөө олимпын аварга, уран гулгагч Эван Лайсачектай хайр сэтгэлийн холбоогүй гэдгээ хэлжээ. Одоо 63 настай загвар зохион бүтээгч өнгөрсөн долдугаар сард хуримынхаа 23 жилийн ой болохоос хоёр долоо хоногийн өмнө нөхөр Артур Бекерээс салсан юм. Харин түүнээс ердөө долоо хоногийн дараа 27 настай олимпын аварга тамирчин Эван Лайсачек түүний гэрт нүүж ирсэн хэмээн хэвлэлүүд шуугьж байсан. Тэр үед алдарт дизайнерын нөхрөөсөө салах болсон шалтгаан нь Э.Лайсачек байжээ гэж олон нийт ойлгож хүлээж авсан. Харин өчигдрийн ярилцлагадаа Вера Ванг “Би түүний хувьд зөвхөн зааварлагч. Бид жинхэнэ найзууд” хэмээн хэлсэн байна. Вера Ванг бага залуудаа уран гулгалтаар хичээллэж байсан ч АНУ-ын олимпын шигшээ багт орж чадаагүй учраас мөрөөдлөө орхиж, загварын ертөнцөд хөл тавьсан гэдэг. Тэрээр энэ спортыг орхисон ч уран гулгагчдын гоёмсог хувцасны загварыг зохиосоор ирсэн юм. Тэр дундаа Эван Лайсачекийн олимп, дэлхийн аваргын тэмцээний гоёлуудыг тусгайлан бэлтгэдэг.

Вера Ванг Эван Лайсачекийн хамт

Дэлхийн олон ч оддын хуримын даашинзыг урлаж байсан, сүйт бүсгүйн болон үдшийн даашинзны загвараараа алдартай Хятад гаралтай америк дизайнер Вера Вангийн урласан хувцсыг өдгөө АНУ-ын тэргүүн хатагтай хүртэл сонгон өмсдөг болоод байгаа билээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан