Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН УРАЛДААНД 93 БҮТЭЭЛ ИРЖЭЭ
Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой ССАЖЯ, УДЭТ, МЗЭ хамтран “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Энэ сарын 15-н хүртэл үргэлжилсэн уг уралдаанд нийт 93 уран бүтээлч зохиолоо сойжээ. Уралдааны дүн тун удахгүй гарах гэнэ. Тэргүүн байрын бүтээл 10 сая төгрөг, дэд байр зургаан сая, гуравдугаар байр дөрвөн сая төгрөгийн шагналтай бол тусгай байрт гурван бүтээл шалгаруулж тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулах юм. Мөн байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохиолчдод олгох бол уралдаанд шалгарсан бүтээлүүдийг төрийн өмч болгох ажээ.
0 Сэтгэгдэл
























