Амундра хүүд амьдрал бэлэглэе
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Тэйлор Свифт, Жастин Бибер Холливудын оддыг ч ардаа орхив
2012 онд хамгийн амжилттай байсан од хэн байсныг магадгүй тэдний данс хэр зузаарснаар хэмжих биз ээ. Тэгвэл АНУ-ын каунтри дуучин, залуу од Тэйлор Свифт Холливудын архаг жүжигчдээс арвин мөнгө хурааж, хамгийн амжилттай яваа одоор нэрлэгдлээ. Тэрээр өнгөрсөн онд 57 сая ам.долларын ашиг орлоготой байсан нь Холливудын од Энне Хатавей, Брэд Питт хоёрын хорлогыг нийлүүлснээс ч өндөр байгаа юм. “Parade” сэтгүүлд бичсэнээр Оскарын шагналт Энне Хатавей өнгөрсөн онд “Les Miserable” хэмээх хит кинонд 10 сая ам.долларын хөлстэйгөөр тоглосон ч цомгийн борлуулалт, реклам сурталчилгааны орлого, аялан тоглолт гээд орлогын олон эх үүсвэртэй Тэйлор Свифтийн хажууд багаханд тооцогдох хэмжээний орлого олжээ. Тэгвэл Холливудын туршлагатай жүжигчдийн нэг Брэд Питт 2012 онд 35,5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Үүнээс долоон сая ам.доллар нь зөвхөн “Chanel No.5”-ын сурталчилгаанд тоглосны хөлс юм.
Орлогоороо Тэйлор Свифттэй өрсөлдөхүйц өндөр амжилттай яваа од бол Жастин Бибер юм. Тэрээр аялан тоглолт, хөрөнгө оруулалт, бүсгүйчүүдэд зориулан гаргасан үнэртэй усны борлуулалт зэргээсээ 55 сая ам.долларыг олсон байна. Үүгээр бол Жастин Биберийн дансанд нэг цагт л 6261 ам.долларын орж ирдэг гэсэн үг.


Урлагийн оддоос өндөр орлоготой дуучдын эгнээнд Британийн дуучин Адель багтаж байна. Тэрээр өнгөрсөн онд 32 сая ам.доллараар дансаа зузаалсан гэнэ.


2012 онд хамгийн амжилттай байсан од хэн байсныг магадгүй тэдний данс хэр зузаарснаар хэмжих биз ээ. Тэгвэл АНУ-ын каунтри дуучин, залуу од Тэйлор Свифт Холливудын архаг жүжигчдээс арвин мөнгө хурааж, хамгийн амжилттай яваа одоор нэрлэгдлээ. Тэрээр өнгөрсөн онд 57 сая ам.долларын ашиг орлоготой байсан нь Холливудын од Энне Хатавей, Брэд Питт хоёрын хорлогыг нийлүүлснээс ч өндөр байгаа юм. “Parade” сэтгүүлд бичсэнээр Оскарын шагналт Энне Хатавей өнгөрсөн онд “Les Miserable” хэмээх хит кинонд 10 сая ам.долларын хөлстэйгөөр тоглосон ч цомгийн борлуулалт, реклам сурталчилгааны орлого, аялан тоглолт гээд орлогын олон эх үүсвэртэй Тэйлор Свифтийн хажууд багаханд тооцогдох хэмжээний орлого олжээ. Тэгвэл Холливудын туршлагатай жүжигчдийн нэг Брэд Питт 2012 онд 35,5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Үүнээс долоон сая ам.доллар нь зөвхөн “Chanel No.5”-ын сурталчилгаанд тоглосны хөлс юм. Орлогоороо Тэйлор Свифттэй өрсөлдөхүйц өндөр амжилттай яваа од бол Жастин Бибер юм. Тэрээр аялан тоглолт, хөрөнгө оруулалт, бүсгүйчүүдэд зориулан гаргасан үнэртэй усны борлуулалт зэргээсээ 55 сая ам.долларыг олсон байна. Үүгээр бол Жастин Биберийн дансанд нэг цагт л 6261 ам.долларын орж ирдэг гэсэн үг.


Урлагийн оддоос өндөр орлоготой дуучдын эгнээнд Британийн дуучин Адель багтаж байна. Тэрээр өнгөрсөн онд 32 сая ам.доллараар дансаа зузаалсан гэнэ.


0 Сэтгэгдэл




















