Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Оросын жүжигчин Андрей Панин нас нөгчжээ

Оросын цуврал “Бригада” киноны эсрэг талын дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Андрей Панин энэ сарын 7-ны өдөр Москвагийн баруун өмнөд дүүрэгт байх байрандаа нас барсан байхыг нь олжээ. Тэрээр тархиндаа шархдан шалан дээрээ нас барсан байсан байна. Нэрт жүжигчин дөрөв хоног хэнд ч дуулдахгүй таг чиг алга болсны дараа найз нь сураглаж тэр байранд нь очтол хариу өгөхгүй байхаар нь цагдаагийнханд мэдэгдэж ийм байхыг нь олжээ. Жүжигчин тэр байрандаа тогтмол байдаггүй, ганцаар байхыг хүссэн үедээ л тэнд очдог гэж гэрийнхэн нь мэдэгдсэн байна. Тэр байртай нь хамгийн ойр дэлгүүрийн худалдагч бүсгүй жүжигчнийг “хамгийн сүүлд 6-нд орж ирээд хийжүүлсэн рашаан авсан. Бие нь тааруухан байдалтай, бүр гар нь салгалж байсан. Үүдний дэргэдэх хашлага дээр сууж байгаад рашаанаа уучихаад яваад өгсөн” гэж мэдүүлжээ.
Эмнэлгийнхэн, хуулийнхны  урьдчилсан дүгнэлтээр жүжигчний биед гаднын ямар нэгэн халдлага болсон шинж байхгүй, тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь халамцуудаа өндөр дээр гарч байгаад түүнээсээ унахдаа толгойгоороо юм мөргөж, цус алдсаны улмаас нас барсан байх гэж гараад байгаа юм байна. Тэгээд ч гэрээс нь ямар нэгэн эд зүйл алга болоогүй биеийн бусад хэсэгт нь шарх сорви, халдлагын ул мөр байхгүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
@lucky tiim bn, yg allaga bhaa
sain jujigchin bsn yum.hairan nuh.um ma ni bad mi hum
tseverhen ajillasan allaga baina!!!
Хамгийн их уншсан