Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ "Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Деми Мур, Эштон Катчер хоёр одоо хүртэл гэр бүлээ цуцлуулж чадаагүй
Холливудын алдартай гэр бүлүүдийн нэг Эштон Катчер, Деми Мур нар 2011 онд хоёр тийшээ болсон. Тэд тусдаа амьдраад 16 сарын нүүр үзсэн ч одоо хүртэл гэр бүлээ цуцлуулж чадаагүй л байна. Учир нь, хоёр тал хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр санал нийлэхгүй байгаа гэнэ. Эштон Катчертай амьдарсан зургаан жилийн хугацаанд Деми Мур бараг мөнгө олоогүй учир энэ хугацаанд өөрөөс нь хавьгүй их мөнгө олж, хөрөнгөжсөн Эштон Катчераас багагүй хэмжээний хөрөнгө авах хүсэлтэй байгаа аж. Тэднийг анх гэрлэх үед Деми Мур илүү нэр хүндтэй, илүү хөрөнгөтэй байсан ч сүүлийн хэдхэн жилийн дотор тэдний байр үндсэндээ солигдсон гэж ойр дотных нь эх сурвалж хэвлэлд ярьжээ. Тэд хуримаа хийхдээ гэрлэлтийн гэрээ хийгээгүй учир хөрөнгө мөнгөө хуваах тал дээр тохиролцоход амаргүй байгаа аж. Нэгэнт гэрээгүй учир энэ боломжийг ашиглан Деми Мур хуучин нөхрөөсөө овоо мөнгө авч үлдэх гэж хичээж, харин Эштон өөрийн хөдөлмөрлөж олсон хөрөнгийг өөртөө л үлдээх сонирхолтай байгаа аж. Хэвлэлүүдийн тооцоолсноор Эштон Катчер 100 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй гэнэ. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан