Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай ханган нийлүүлэгч болгоход сэргээш хэрэгтэй
Монгол хэлний үгийн санд уул уурхай гэдэг үг идэвхтэй хэрэглэгдсээр даруй хагас зууныг ч үдээгүй байгаа. Үүнийг энэ салбарынхан болоод гадаадынхан Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж байна хэмээн тайлбарладаг. Тэгвэл үнэн хэрэгтээ Монгол Улсад уул уурхайгаас төвлөрч байгаа мөнгө хэр их байгаа бол. Манай улсын дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эрчимтэй хөгжөөд байгаа уул уурхайгаас хэдий хэмжээний ашиг орлого олж байгаа вэ. Хэдий хэмжээний мөнгө олж байгааг нь хэлж мэдэхгүй ч газрын хэвлий дэх баялгийг ашиглаж байгаа компаниуд шиг олж чадахгүй байгаа нь лавтай. Яагаад гэвэл манайхны аль ч компанид уул уурхай ашиглах чадамж байхгүй. Мэдээж боловсон хүчнээсээ эхлээд, тоног төхөөрөмжийн гацаанд орчихсон улс уул уурхайг ашиглана гэж лав үгүй. Тэгэхээр энэ их баялгаас хэрхэн хувь хүртэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз дээ.
Ганц гарц нь томоохон уурхайг ашиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хэрэгцээтэй зүйлийг бэлтгэж өгөх замаар тодорхой хувь хүртэх явдал. Үүнийг уул уурхайн ханган нийлүүлэгч хэмээн тодорхойлж. Тэгвэл ханган нийлүүлэгчид яг уурхайд шаардлагатай зүйлийг нийлүүлэх чадамж байна уу гэдэг асуулт дахиад л төрөх нь. Мэдээж нэн шаардлагатай тоног төхөөрөмж хийж чадахгүй ч уурхайчдын өмсөх бээлий, оймс, гутал хувцас, хоол хүнсийг нь чанартай нийлүүлж чадаж байна уу гэдэгт хариу өгөх нэгэн арга хэмжээ өнөөдөр Чингис зочид буудалд болсон юм.
“Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумд гадаадын хэд хэдэн улсын хөрөнгө оруулагч, донор байгууллагынхан иржээ. Мэдээж уул уурхайгаараа алдартай Австрали, АНУ, Герман гээд тоочвол цөөнгүй.

Форумд оролцогчид уул уурхайн ханган нийлүүлэгчид буюу Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын чадамж, үйл ажиллагаанд дүн тавихаар цугласан нь энэ. Мэдээж алдаа дутагдлыг нь хэлж өгч, засч залруулах зорилготой. Гадаадынхны хэлж байгаагаар манайхан тийм ч сайн ханган нийлүүлэгч биш аж. Гэхдээ эхэн үеийнхнийгээ бодвол сайжирч байгаа гэнэ. Анхандаа хүний урманд аятайхан бээлий ч нийлүүлэх компани байдаггүй байсан байна. Харин одоо бээлийгээс эхлээд ажлын байрны хувцас, аюулгүй байдал хангасан хувцас хийх боломжтой болж. Энэ бол дэвшил. Гэсэн ч гадаадынхан мөн л манайханд бүрэн итгэхгүй байгаа нь форумын үед харагдсан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ажилчдынхаа хоолны махыг монголоос бус гадаадаас импортолдог гэнэ. Мал аж ахуйн орон байж яагаад мах нийлүүлж чадахгүй байгааг сонирхвол манайхны мах бэлтгэж байгаа арга нь гадаадынхны шаардлагыг хангаж чаддаггүйтэй шууд холбоотой. Энэ мэт шалтгаанаар манайхан гологдож байгаа аж.
Гэхдээ Монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогдож буй Оюутолгой компанийн хувьд уурхайд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэгчдээс авах зорилго баримталж байгааг тус компанийн Дотоодын ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа хэллээ. Түүний хэлж байгаагаар Оюутолгой компани Үндэсний үйлдэрлэгчид гэж хэн бэ гэдгийг тодорхойлж, ханган нийлүүлэгчдэд тодорхой шалгуур тавьжээ. Тухайлбал, Үндэсний ханган нийлүүлэгчдийг хоёр янзаар тодорхойлж. Нэгдүгээрт, ханган нийлүүлэгч компанийн 50 хувь нь Монгол Улсынх байх аж. Хоёрдугаар, үндэсний ханган нийлүүлэгч компанийн ажилчдын 75 хувь нь монгол хүн байх, татвар төлдөг хуулийн этгээд, төв нь Монгол байх учиртай гэнэ. Энэ бол зөвхөн гол шалгуур. Мэдээж бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага байгааг тэрээр онцолж байсан.
Тус компанийн хувьд энэ онд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг монголоос авах зорилго тавьжээ. Ингэхдээ 332 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авахаар төсвөө баталсан байна. Харин энэ оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар 124 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авах тендэр зарласнаас 52.6 хувийг нь Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид авахаар болсон байна.

Мөн өнөөдрийн форумын үед нэгэн сонирхолтой зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга байв. Энэ хуульд аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн мэргэдийн саналыг авсан нь сайн хэрэг ч энэ байдлаараа батлагдвал гадаадын донор байгууллагуудыг үргээх хандлага байгааг Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од хэлж байлаа.
Монгол хэлний үгийн санд уул уурхай гэдэг үг идэвхтэй хэрэглэгдсээр даруй хагас зууныг ч үдээгүй байгаа. Үүнийг энэ салбарынхан болоод гадаадынхан Монголд уул уурхай эрчимтэй хөгжиж байна хэмээн тайлбарладаг. Тэгвэл үнэн хэрэгтээ Монгол Улсад уул уурхайгаас төвлөрч байгаа мөнгө хэр их байгаа бол. Манай улсын дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд эрчимтэй хөгжөөд байгаа уул уурхайгаас хэдий хэмжээний ашиг орлого олж байгаа вэ. Хэдий хэмжээний мөнгө олж байгааг нь хэлж мэдэхгүй ч газрын хэвлий дэх баялгийг ашиглаж байгаа компаниуд шиг олж чадахгүй байгаа нь лавтай. Яагаад гэвэл манайхны аль ч компанид уул уурхай ашиглах чадамж байхгүй. Мэдээж боловсон хүчнээсээ эхлээд, тоног төхөөрөмжийн гацаанд орчихсон улс уул уурхайг ашиглана гэж лав үгүй. Тэгэхээр энэ их баялгаас хэрхэн хувь хүртэх вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз дээ. Ганц гарц нь томоохон уурхайг ашиглаж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хэрэгцээтэй зүйлийг бэлтгэж өгөх замаар тодорхой хувь хүртэх явдал. Үүнийг уул уурхайн ханган нийлүүлэгч хэмээн тодорхойлж. Тэгвэл ханган нийлүүлэгчид яг уурхайд шаардлагатай зүйлийг нийлүүлэх чадамж байна уу гэдэг асуулт дахиад л төрөх нь. Мэдээж нэн шаардлагатай тоног төхөөрөмж хийж чадахгүй ч уурхайчдын өмсөх бээлий, оймс, гутал хувцас, хоол хүнсийг нь чанартай нийлүүлж чадаж байна уу гэдэгт хариу өгөх нэгэн арга хэмжээ өнөөдөр Чингис зочид буудалд болсон юм.
“Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумд гадаадын хэд хэдэн улсын хөрөнгө оруулагч, донор байгууллагынхан иржээ. Мэдээж уул уурхайгаараа алдартай Австрали, АНУ, Герман гээд тоочвол цөөнгүй.

Форумд оролцогчид уул уурхайн ханган нийлүүлэгчид буюу Монголын үндэсний хөрөнгө оруулалттай компаниудын чадамж, үйл ажиллагаанд дүн тавихаар цугласан нь энэ. Мэдээж алдаа дутагдлыг нь хэлж өгч, засч залруулах зорилготой. Гадаадынхны хэлж байгаагаар манайхан тийм ч сайн ханган нийлүүлэгч биш аж. Гэхдээ эхэн үеийнхнийгээ бодвол сайжирч байгаа гэнэ. Анхандаа хүний урманд аятайхан бээлий ч нийлүүлэх компани байдаггүй байсан байна. Харин одоо бээлийгээс эхлээд ажлын байрны хувцас, аюулгүй байдал хангасан хувцас хийх боломжтой болж. Энэ бол дэвшил. Гэсэн ч гадаадынхан мөн л манайханд бүрэн итгэхгүй байгаа нь форумын үед харагдсан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ажилчдынхаа хоолны махыг монголоос бус гадаадаас импортолдог гэнэ. Мал аж ахуйн орон байж яагаад мах нийлүүлж чадахгүй байгааг сонирхвол манайхны мах бэлтгэж байгаа арга нь гадаадынхны шаардлагыг хангаж чаддаггүйтэй шууд холбоотой. Энэ мэт шалтгаанаар манайхан гологдож байгаа аж.
Гэхдээ Монголдоо төдийгүй дэлхийд томд тооцогдож буй Оюутолгой компанийн хувьд уурхайд шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ үндэсний үйлдвэрлэгчдээс авах зорилго баримталж байгааг тус компанийн Дотоодын ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн менежер Б.Сэржмаа хэллээ. Түүний хэлж байгаагаар Оюутолгой компани Үндэсний үйлдэрлэгчид гэж хэн бэ гэдгийг тодорхойлж, ханган нийлүүлэгчдэд тодорхой шалгуур тавьжээ. Тухайлбал, Үндэсний ханган нийлүүлэгчдийг хоёр янзаар тодорхойлж. Нэгдүгээрт, ханган нийлүүлэгч компанийн 50 хувь нь Монгол Улсынх байх аж. Хоёрдугаар, үндэсний ханган нийлүүлэгч компанийн ажилчдын 75 хувь нь монгол хүн байх, татвар төлдөг хуулийн этгээд, төв нь Монгол байх учиртай гэнэ. Энэ бол зөвхөн гол шалгуур. Мэдээж бараа бүтээгдэхүүнд тавих шаардлага байгааг тэрээр онцолж байсан.
Тус компанийн хувьд энэ онд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ 50 хувийг монголоос авах зорилго тавьжээ. Ингэхдээ 332 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авахаар төсвөө баталсан байна. Харин энэ оны хоёрдугаар сарын 24-ны байдлаар 124 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн авах тендэр зарласнаас 52.6 хувийг нь Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид авахаар болсон байна.

Мөн өнөөдрийн форумын үед нэгэн сонирхолтой зүйл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга байв. Энэ хуульд аж ахуйн нэгж байгууллага, эрдэмтэн мэргэдийн саналыг авсан нь сайн хэрэг ч энэ байдлаараа батлагдвал гадаадын донор байгууллагуудыг үргээх хандлага байгааг Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Од хэлж байлаа.
Д.Намнан
0 Сэтгэгдэл


















