НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Агаарын долгион, нүдний хөдөлгөөнөөр удирддаг “Galaxy S4”-ийг танилцууллаа
Олон нийтийн хүсэн хүлээж байсан Galaxy S4-ийг “Samsung Electronics” албан ёсоор танилцууллаа. “Galaxy S4”-ийн нээлтийн томоохон ёслол Нью-Йоркт болж, шинэ үеийн смартфоныг олон нийтэд танилцуулсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан таамаг ёсоор S4 нүдээр удирддаг үйлдэлтэй, өмнөх загвараа олон талаар сайжруулан, технологийн дэвшил гаргажээ.
Утасны ерөнхий төрх байдал S3-аас төдийлэн ялгарахааргүй харагдаж байгаа ч өмнөхөөс ялимгүй нимгэн, 5 инчээр том дэлгэцтэй ажээ. Утас хоёр гегабайтын RAM, супер АMOLED дэлгэцтэй, орчны температур, чийгшилийг мэдрэгчтэй, салдаг баттерейтей. iPhone 5, HTC1 зэрэг хөнгөн цагаан гэртэй утастай харьцуулбал поликарбонатаар хийсэн хуванцар гадаргуутай. Цагаан, хар хоёр өнгийн хувилбартай гарсан S4-ийн камер нь S3-ын хүчин чадлаас таван мегапикселиэр илүү буюу 13 мегапиксель. Зураг авах үед нүүр царай тань эвгүй гарсан бол автоматаар засах “Beauty face” хэмээх программтай. Үүнээс гадна утас нүүрэн хэсэгтээ 2 мегапикселийн камертай бөгөөд зураг, видео хоёуланг нь хийдэг гэнэ.
Одоо харин Samsung Galaxy S4-ийн хамгийн том онцлог, давуу тал болсон нүд, агаарын долгионоор удирддаг үйлдлийг танилцуулахад “Air Wave” программын тусламтайгаар утсандаа заавал хүрэхгүйгээр гарын хөдөлгөөнөөр агаарын долгион үүсгэж, дуудлага авах, зураг гүйлгэх гэх мэт үйлдэл хийж болно. Харин нүдээр удирддаг хэмээн олон нийтийн шуугьж байсан үйлдлийн тухайд S4 “Smart Scroll” хэмээх софтвейр болон, утасны нүүрэн талд байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг дагах чадвартай бөгөөд утсан дээр аливаа зүйлийг гүйлгэн харах, дээш нь доош нь хөдөлгөх зэрэгт нүднийхээ хөдөлгөөнөөр удирдах боломжтой ажээ. Тухайлбал видео үзэж байгаад нүдээ дэлгэцээс салгавал түр зогсох гэх мэтээр үйлчилдэг байна.
S4 эдгээр шинэ технологиос гадна хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй “S Health”, “S Translate” зэрэг программыг шинээр суулгасан бөгөөд S Health нь таны өдөр тутамд хийж буй хөдөлгөөн, дасгал зэргийг хэмжиж, хэр эрүүл хэв маягтай амьдарч байгаагаа хянахад туслана. Тэгвэл “S Translate” нь дуу бичлэгийг текст болгон хөрвүүлж хятадаас англи, англиас хятад руу гэх мэтээр орчуулга хийдэг байна.
Одоохондоо олон нийтийн гарт хараахан хүрэх болоогүй S4-ийг телевизийн удирдлага болгон ашиглаж ч болдог байна. Энэ мэтчилэн технологийн шинэ дэвшлийг агуулсан Samsung-ийн шинэ смартфон энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах бөгөөд хараахан үнийг нь зарлаагүй байна.





usnii hamgaalalttai ymuu
margaasn avlaa
tasartsan yum bishuu, hamgiin suuliin zagvariin utas avlaa geheer dorhnoo l shine zagvar ni garaad irhiin. eniig zaaval avnaaa
eo ymar goe yum be S3 utasaa S4 bolgomoor sanagdchihla
Олон нийтийн хүсэн хүлээж байсан Galaxy S4-ийг “Samsung Electronics” албан ёсоор танилцууллаа. “Galaxy S4”-ийн нээлтийн томоохон ёслол Нью-Йоркт болж, шинэ үеийн смартфоныг олон нийтэд танилцуулсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан таамаг ёсоор S4 нүдээр удирддаг үйлдэлтэй, өмнөх загвараа олон талаар сайжруулан, технологийн дэвшил гаргажээ. Утасны ерөнхий төрх байдал S3-аас төдийлэн ялгарахааргүй харагдаж байгаа ч өмнөхөөс ялимгүй нимгэн, 5 инчээр том дэлгэцтэй ажээ. Утас хоёр гегабайтын RAM, супер АMOLED дэлгэцтэй, орчны температур, чийгшилийг мэдрэгчтэй, салдаг баттерейтей. iPhone 5, HTC1 зэрэг хөнгөн цагаан гэртэй утастай харьцуулбал поликарбонатаар хийсэн хуванцар гадаргуутай. Цагаан, хар хоёр өнгийн хувилбартай гарсан S4-ийн камер нь S3-ын хүчин чадлаас таван мегапикселиэр илүү буюу 13 мегапиксель. Зураг авах үед нүүр царай тань эвгүй гарсан бол автоматаар засах “Beauty face” хэмээх программтай. Үүнээс гадна утас нүүрэн хэсэгтээ 2 мегапикселийн камертай бөгөөд зураг, видео хоёуланг нь хийдэг гэнэ.
Одоо харин Samsung Galaxy S4-ийн хамгийн том онцлог, давуу тал болсон нүд, агаарын долгионоор удирддаг үйлдлийг танилцуулахад “Air Wave” программын тусламтайгаар утсандаа заавал хүрэхгүйгээр гарын хөдөлгөөнөөр агаарын долгион үүсгэж, дуудлага авах, зураг гүйлгэх гэх мэт үйлдэл хийж болно. Харин нүдээр удирддаг хэмээн олон нийтийн шуугьж байсан үйлдлийн тухайд S4 “Smart Scroll” хэмээх софтвейр болон, утасны нүүрэн талд байрлуулсан мэдрэгчийн тусламжтайгаар хэрэглэгчийн нүдний хөдөлгөөнийг дагах чадвартай бөгөөд утсан дээр аливаа зүйлийг гүйлгэн харах, дээш нь доош нь хөдөлгөх зэрэгт нүднийхээ хөдөлгөөнөөр удирдах боломжтой ажээ. Тухайлбал видео үзэж байгаад нүдээ дэлгэцээс салгавал түр зогсох гэх мэтээр үйлчилдэг байна. S4 эдгээр шинэ технологиос гадна хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй “S Health”, “S Translate” зэрэг программыг шинээр суулгасан бөгөөд S Health нь таны өдөр тутамд хийж буй хөдөлгөөн, дасгал зэргийг хэмжиж, хэр эрүүл хэв маягтай амьдарч байгаагаа хянахад туслана. Тэгвэл “S Translate” нь дуу бичлэгийг текст болгон хөрвүүлж хятадаас англи, англиас хятад руу гэх мэтээр орчуулга хийдэг байна.
Одоохондоо олон нийтийн гарт хараахан хүрэх болоогүй S4-ийг телевизийн удирдлага болгон ашиглаж ч болдог байна. Энэ мэтчилэн технологийн шинэ дэвшлийг агуулсан Samsung-ийн шинэ смартфон энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гарах бөгөөд хараахан үнийг нь зарлаагүй байна.






0 Сэтгэгдэл
2014.12.01
2013.07.22
2013.03.15
2013.03.15
























