НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ
Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна
Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна
Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ
Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ
Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
Монголын хип-хопчид эх орноо сурталчилна

Австралийн залуу найруулагч Бенж Бинкс манай улсыг өөр өнцгөөс харуулах баримтат кино бүтээж, олон улсын кино наадамд оролцохоор болжээ. Тэрээр Нью-Иорк хотод болдог “Анх удаа” наадам болон тавдугаар сард зохиогдох Сан-Диего хотын уламжлалт кино наадамд тус тус оролцох аж. Монголын хип-хоп урлагийн төлөөллүүдийн амьдралаар бүтээсэн баримтат кино “Mongolian Bling” нэртэй. Гол дүрд реппер Quiza, Gee, Jenny тэргүүтэй уран бүтээлч эх орондоо хөгжиж буй хип-хоп урлагийн талаар сэтгэгдлээ хуваалцаж, нэг нэгнийхээ санааг няцааж, эсвэл дэмжиж байжээ.
Найруулагч Бенж Бинкс манай улсад анх 2004 онд ирэхдээ Чингис хаан, морь унасан дээлтэй хүмүүсээс өөр төсөөлөлгүй байсан гэнэ. Гэтэл нийслэл хотод буугаад саравчтай малгай, өргөн өмд, томдсон цамцтай хип-хопчдыг хараад шоконд орсон тухайгаа “Mongolian Bling”-д тусгажээ. Тэрээр монголчуудыг өөр өнцгөөс харуулах бүтээлээ олон улсын кино наадамд сойж буй нь монголчуудыг дэлхийд сурталчлах нэг зүйл болох юм.

0 Сэтгэгдэл
*****
@GENNIE
2013.03.20