96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Линдсей Лохан архины эмчилгээнд явна
Жүжигчин Линдсей Лохан архи, мансууруулах бодисын эсрэг эмчилгээнд 90 хоног хамрагдах шүүхийн шийтгэл хүлээжээ. Тэрээр согтуугаар машин жолоодож, осол гаргаад, энэ хэргийг шалгасан цагдаад худал мэдүүлэгч, өгч, шалгалтын үйл явцыг удаашруулах гэж оролдсон гээд олон шалтгаанаар шүүхэд дуудагдсан юм. Шүүхээс Л.Лоханд 90 хоног эмчилгээнд явах эсвэл 30 хоног гэрийн хорионд орохын аль нэгийг сонгох боломж олгосон ч жүжигчин эмчилгээнд явахыг хүссэн нь шүүгчдийг гайхашруулжээ. Тэрээр эмчилгээнд явсныхаа дараа нийгэмд тустай хөдөлмөр 30 өдөр хийж, 18 сарын турш сэтгэлзүйн эмчилгээнд явах ёстой болжээ. Линдсей Лохан зүүлт хулгайлсан гэх өмнөх хэргийнхээ тэнсэн харгалзах ялыг дуусаагүй байх үед ийм хэрэгт орооцолдсоны дээр шүүх хуралд 48 минут хоцорч учир шүүхээс түүнд хатуу хандахад хүргэсэн байна. Тэрээр шүүх хуралдаа өглөө шууд ирэхийн тулд Нью-Йоркоос Лос Анжелос руу онгоц хөлслөн ирсэн нь хуваариасаа хоцорч, шүүх хуралдаа амжиж чадаагүй байна.

Шүүх хурлын дараа Линдсей Лоханы аав Майкл Лохан бас багагүй шуугиан дэгдээгээд авсан байна. Тэрээр охиныхоо шүүгчээр ажилласан хуульч Марк Хеллерийг чадваргүй, өмгөөлөх эрхгүй хэмээн хэвлэлийнхний өмнө шүүмжилсэн байна. Майкл Лохан шүүх хурал болохоос өмнө охиндоо өөр хуульч санал болгосон ч Линдсей Лохан Марк Хеллертэй шүүх хуралд ирсэн юм.
Линдсей Лохан эмчилгээнд байх хугацаандаа өмнөх шигээ тусгай мэдрэгчтэй бугуйвч зүүж явах ажээ. Энэ бугуйвч нь архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед дохио өгдөг юм.

0 Сэтгэгдэл