ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Майкл Жордан удахгүй гэрлэнэ
Сагсанбөмбөгийн домог Майкл Жордан удахгүй хоёр дахь гэрлэлтээ батлуулах гэж байна. Гэхдээ энэ удаа тэрээр сүйт бүсгүйтэйгээ гэрлэлтийн өмнөх гэрээ хийж, хашир үзэж байгаа гэнэ. Өмнөх эхнэртэйгээ ийм гэрээ хийгээгүйгээс 2006 онд салахдаа 168 сая ам.доллар, Чикаго дахь байшин болон гурван хүүхдээ асрамжлах эрхээ алдсан учраас энэ удаа гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд хөрөнгө мөнгө хэрхэн хуваарилах тал дээр яг таг тохиролцохоор шийджээ. 650 сая ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг Майкл Жордан сүйт бүсгүй Иветте Приетотой гэрээ хийхдээ хэрвээ салсан тохиолдолд жил бүр нэг сая ам.доллар өгч байхаар тохирсон гэнэ.Хэрэв тэд 10-аас дээш жил амьдраад салсан тохиолдолд жил бүр таван сая ам.доллар өгч байхаар гэрээндээ тусгасан байна. Гэхдээ энэхүү гэрээний заалтыг Майкл Жорданы сүйт бүсгүй тийм ч хүндээр хүлээн авахгүй байгаа бөгөөд тэдний гэр бүлд салалт гэдэг зүйл тохиолдохгүй гэж итгэж байгаа учраас энэ бүхэн сэтгэлийг нь эмзэглүүлэхгүй байна хэмээн ярьжээ.
Майкл Жордан куба гаралтай модель Иветте Приетотой ирэх сарын 27-нд гэрлэлтээ батлуулахаар товлосон байна.

М.Жорданы сүйт бүсгүй

М.Жорданы экс эхнэр, гурван хүүхдийнх нь ээж Хуанита
Сагсанбөмбөгийн домог Майкл Жордан удахгүй хоёр дахь гэрлэлтээ батлуулах гэж байна. Гэхдээ энэ удаа тэрээр сүйт бүсгүйтэйгээ гэрлэлтийн өмнөх гэрээ хийж, хашир үзэж байгаа гэнэ. Өмнөх эхнэртэйгээ ийм гэрээ хийгээгүйгээс 2006 онд салахдаа 168 сая ам.доллар, Чикаго дахь байшин болон гурван хүүхдээ асрамжлах эрхээ алдсан учраас энэ удаа гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд хөрөнгө мөнгө хэрхэн хуваарилах тал дээр яг таг тохиролцохоор шийджээ. 650 сая ам.долларын хөрөнгөтэй гэлцдэг Майкл Жордан сүйт бүсгүй Иветте Приетотой гэрээ хийхдээ хэрвээ салсан тохиолдолд жил бүр нэг сая ам.доллар өгч байхаар тохирсон гэнэ.Хэрэв тэд 10-аас дээш жил амьдраад салсан тохиолдолд жил бүр таван сая ам.доллар өгч байхаар гэрээндээ тусгасан байна. Гэхдээ энэхүү гэрээний заалтыг Майкл Жорданы сүйт бүсгүй тийм ч хүндээр хүлээн авахгүй байгаа бөгөөд тэдний гэр бүлд салалт гэдэг зүйл тохиолдохгүй гэж итгэж байгаа учраас энэ бүхэн сэтгэлийг нь эмзэглүүлэхгүй байна хэмээн ярьжээ. Майкл Жордан куба гаралтай модель Иветте Приетотой ирэх сарын 27-нд гэрлэлтээ батлуулахаар товлосон байна.

М.Жорданы сүйт бүсгүй

М.Жорданы экс эхнэр, гурван хүүхдийнх нь ээж Хуанита
0 Сэтгэгдэл























