Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“День Победы” дуу төрсөн түүх
Зургаан жил үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайны хамаг хүндийг оросын ард түмэн, улаан арми нуруундаа үүрч Москвагаас Берлин хүртэлх замыг туулан зүүн Европын улс гүрнүүд, ард түмнийг фашизмын хар тахлаас аварсан. Энэ жил тохиох Аугаа их Эх орны дайны ялалтын 65 жилийн ой угтсан их ажил ОХУ-д хэдийнээ өрнөөд байна. Аугаа их ялалтын баярын дуу чухам аль нь вэ гэсэн санал асуулга, оросын “Их ялалтын акци” аяны хүрээнд явж байгаагаас өнөөдөртөө хамгийн өндөр санал аваад байгаа “День Победы”. Энэ дуу төрсөн түүхийг та бүхэнд толилуулж байна.
Өдгөөгөөс яг 35 жилийн өмнө 1975 оны гуравдугаар сард яруу найрагч Владимир Харитонов хөгжмийн зохиолч Давид Тухмановт хандаж их ялалтын ойд зориулж хамтарч нэг дуу хийе гэсэн санал тавьж. Улс орон даяараа аугаа их эх орны дайны ялалтын 30 жилийн ойд бэлтгэж, Зөвлөлтийн Хөгжмийн зохиолчдын холбоо ч дайны тухай шилдэг дууны уралдаан зарлаад байсан юмсанж.
Яруу найрагч Харитонов ч нэг их удсангүй хамтрагчдаа шүлгээ өгчээ. Давид Тухманов ч уралдааны комисст амжиж сонсгохын тулд нэг их хойш тавьсангүй хөгжмөө бичиж. Гэтэл “День Победы” дуу ямар ч байр эзэлсэнгүй. Хэргийн гол нь зохиогчдоо байсан аж.
Дууны хөгжим бичсэн залуу Тухманов ахимаг настай коллегууддаа таалагдсангүй. Тэд энэ дууны эсрэг санал өгцгөөсөн байна. Яруу найрагч Харитоновын хувьд дайнд оролцсон ахмад дайчин, түүний дуунууд хөгмийн зохиолч Анатолий Новиков, Вано Мураделий нарын хөгжмөөр амилж 1950-иад онд ид мандаж шагнал хүртэж байсан хүн. Харин Давид Тухманов бол эстрадын чиглэлээр дуу зохиодог залуу хөгжмийн зохиолч байлаа. Энэ үед төрийн хөгжмийн бодлогыг Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага тодорхойлж байсан цаг. Мэдээж, энэ хүмүүс бол харьцангуй ахимаг насныхан байлаа. Тэдний хувьд 30 нас гэдэг бол түүхийгээрээ байна гэсэн үг. Хөгжмийн зохиолчдын холбооны удирдлага, радио телевизийн удирдлагуудын хувьд Давид Тухманов бол улсын хэмжээний том дуу бичих насанд хүрээгүй залуу байлаа. Гэхдээ л Тухманов энэ үед “Сүүлчийн галт тэрэг”, “Эгэл биш нүд”, “Цагаан бүжиг”, “Гуталчинд зориулсан дуу”, “Миний хаяг-Зөвлөлт холбоот улс” “Энэ хорвоо ямар сайхан юм бэ” гээд олон дуу нь дуулагдаж байсан ч Москвагийн комсомолын шагналаас өөр гавьяа шагналгүй хүн байлаа. Тийм ч болохоор тэр 30 гаруй дууны ая зохиосон ч арай гэж 1973 онд Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн болоод байсан цаг.
“День Победы” дууг хасахад бас нэг нөлөөлсөн зүйл нь түүний ая нь танго ч биш, фокстрот ч биш байж. Ингээд дууг таг мартаж орхиж. Дууг радиогоор ч телевизээр ч явуулсангүй. Эфирт гарахгүй л бол дуу яаж амилах билээ. Ингээд дууг хамгийн анх Леонид Сметанников дуулсан байна. Тэр хамгийн анх энэ дууг 1975 оны тавдугаар сарын 9-ний өмнөхөн “Голубой огонёк” нэвтрүүлэгт дуулсан байна. Телевиз радиогийн удирдлагуудын нэг хэсэг нь хожим нь яаж тэд тэр их хяналт, цензурыг давж байж энэ дууг эфирт нэвтрүүлж “День Победы” дууны загалмайлсан эцэг болсноо ярьсан байдаг. Харин Лев Лещенкогийн хувьд үндсэндээ телевизийн удирдлагыг залилах маягаар 1975 оны арваннэгдүгээр сард Цагдаагийн өдөрт зориулсан концертон дээр шууд телевизийн эфирт дуулжээ. Олон нийт ч дууг яах аргагүй хүлээн авч хит болох нь тэр. Ингээд нэг л мэдэхэд энэ дууг бүр орон даяараа дуулж эхэлжээ. Тэр бүү хэл “День Победы” дуу маршийн хэлбэрт орж дэлхийн олон орны найрал хөгжим тоглосоор байна.

0 Сэтгэгдэл
Çî÷èí
Ìàø ãî¸ äóó ø¿¿. Áàñ "Êàê ïðåêðàñåí ýòîò ìèð", Ìîé àäðåñ Ñîâåòñêèé ñîþç" äóóíóóä.
2013.03.22