ЗГ: Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгов
Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна
Бямба гарагт шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт хийнэ
"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 90 малчны өвөлжилтийн бэлтгэлд дэмжлэг үзүүллээ
МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН ТЭРГҮҮН ИХ ХАМБА Д.ЖАВЗАНДОРЖ ЗАВХАН АЙМАГТ МОРИЛЖ БАЙНА
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
БНСУ-ын Хвасон хот Налайх дүүрэгтэй олон салбарт хамтын ажиллагаа эхлүүлнэ
Өвөрмөц аргаар эсэргүүцлээ илэрхийлэв

Америкийн зураач бүсгүй католик сүм жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх бүх аргыг эсэргүүцэж байдагт дургүйцэж явдгаа тун өвөрмөц аргаар илэрхийлж.Тэрээр өдгөө нэгэнт суудлаасаа буусан 14 дүгээр пап ламын хөргийг 17 мянган бэлгэвчээр хийжээ. Тухайн үед пап байсан 14 дүгээр Бенедикт нь 2009 онд Африкийн орнуудаар айлчилж байхдаа “ДОХ бол бэлгэвч тараах замаар ялах боломжгүй эмгэнэл бөгөөд ингэснээр асуудлыг улам ч лавшруулж байгаа хэрэг” гэж хэлсэн нь ийм өвөрмөц резинэн эдлэлээр хөрөг бүтээх сэдэл нь болж өгсөн гэж Ник Жонсон нэртэй энэ зураач хүүхэн тайлбарлажээ. Папын хэлсэн үгийг сонсмогцоо мэтгэлцээнийг эхлүүлэхийн тулд ямар нэг зүйл хийх шаардлагатай гэж шийдсэн юм байх.
Жонсон нь папыг залбирал үйлдэн гараа энгэртээ зөрүүлсэн байдалтайгаар дүрсэлжээ. Зураг олон өнгийн зангилаагаар хийсэн эвлүүлмэл зураг мэт харагдах бөгөөд Жонсон нь хивс нэхдэгтэй адил сүлжсэн аж. Тэрээр аль болох өнгө гаргаж авахын тулд бэлгэвчийг сунгаж татан хооронд нь зангидаж байсан аж. Энэ өвөрмөц бүтээл хийхэд хэдий их хугацаа зарцуулагдсан нь тодорхойгүй ч папыг огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн долоо хоногт дуусгасан байна. Ники Жонс нь бүтээлээ “Бенетиктийн өндөгнүүд” гэж нэрлэжээ.
Зарим ийм аргаар тэмцээд ямар нэг нөлөөтэй гэдэгт итгэхгүй байгаа хүмүүс зураач бүсгүйд хандан яг ийм аргаар зөнч Мухаммедын хөргийг бүтээсэн бол түүнийг лалын шашинтнууд аль хэдийнэ чулуугаар нүдээд алчихсан байх байсан гэж хэлсэн гэнэ. Үүний хариуд зураач бүсгүй “Эрх чөлөөтэй, итгэж явдаг үзэл бодлоо хамгаалах боломжтой оронд амьдарч байгаа минь ямар сайхан юм бэ” гэж бодсон тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.

0 Сэтгэгдэл